Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” болон “Оргил дугуйн клуб”-тэй хамтран зохион байгуулдаг "Дугуйтай санта-2015" сайн үйлсийн аян гуравдах жилдээ амжилттай боллоо. Энэ жилийн хувьд төв талбай дээр дугуйн парад зохион байгуулахын зэрэгцээ Улаанчулуутад байрладаг сургалтын төвийн 150 сурагчдад өвлийн өвгөний бэлэг болон бэлэн хувцас бэлэглэсэн байна. Мөн тус сургалтын төвийн номын санд нь100 гаруй ном хандивлажээ. Түүнчлэн дугуй унасан Санта нар 50 ахмад настанд бэлэг гардуулсан байна. Шинэ жилийн баяраар бусад хүүхдийн адил дулаан гэр орондоо баярлаж, өвлийн өвгөнөөс тэр бүр бэлэг авч чаддагүй бяцхан дүү нартаа гардуулах бэлгийг сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар залуус өөрсдөө цуглуулан, ийнхүү гардуулжээ.