Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг энэ сарын 26-нд Монголд оруулж иржээ. Эхний ээлжид 1600 хүнд олгох 4800 хайрцаг эмийг оруулсан аж. Эмийг оруулж ирснээс хойш өнөөдрийг хүртэл 1600 хүн тус бүрийн өвчний оношийг харж, эмийг нь кодолжээ. Ингэснээр тухайн нэг эмийг зөвхөн кодолсон иргэн л авах ёстой юм байна.

Эрүүл мэнд, спортын яамны өгсөн мэдээллээр ирэх лхагва гаригт албан ёсоор хэвлэлийн хурал зарлахаар болжээ. Ингээд “Харвони” эмийг батлагдсан 22 эмийн санд тарааж, худалдахад бэлэн болсон байна.