Энэ сарын 28-нд Гранд Плаза дэлгүүрийн нэгэн бэлэн хувцасны дэлгүүрээс худалдагчийн гар утсыг хулгайжээ. Тухайн дэлгүүрийн худалдагч өөрийн цахим хуудаснаа "Залуу охидууд ингэж амьдармааргүй байна. Хулгайчийг таньж мэдэх хүмүүс мэдээлэл өгч тус болоорой. ингэж хулгай хийдэг юм байна" гэсэн сэрэмжлүүлгийг тараав.

Баяр дөхсөн энэ өдрүүдэд хулгайч нараас сэрэмжтэй байхыг анхааруулан сэрэмжлүүлж энэхүү бичлэгийг хүргэж байгаа болно.