Порно киноны талаар чиний төсөөлөөгүй 6 тачаангуй-бус зүйл
2015/12/31
Порно киноны жүжигчний ярьснаар...
Порно кино заримдаа бидний төгс сексийн тухай төсөөлөлд хэт их нөлөө үзүүлчихээд байдаг. “Би ингэж харагдах ёстой юм байх даа?” “Ингэж байж л сексдээ сайнд тооцогдох юм шиг байна” гэх мэт янз бүрийн бодол толгойд эргэлддэг. Гэхдээ үзэгчид бүгд эцсийн бүтээгдэхүүнийг харж гайхан биширдэг ч, хөшигний цаадах үйл явцыг мэдвэл энэ бүхэн тийм ч “төгс биш” гэдгийг ойлгох болно. Нэгэн порно киноны жүжигчин ажлынхаа үйл явцын талаар хуваалцсаныг хүргэж байна:
1. Танилцлаа, тайллаа.
Монтажилсны дараа порно кино ямар ч өөгүй харагддаг, гэхдээ хийх явц нь тийм биш. Найруулагч чинь чамайг хувцсаа хурдхан шиг тайлж хаяад, “хөхөх” хэсгийг эхлээд авахуулахыг шаардаж магадгүй. Тэгснээ дараа нь нүүрний будаг үсээ ахин янзлаад сексийн үйл явцыг эхнээс нь эхлүүлэхийг зааварлана. Өөрөөр хэлбэл чи хэн нэгэнтэй бараг үг хэлээрээ мэнд мэдэхээсээ ч өмнө “амаараа” мэндэлнэ гэсэн үг. Дээрээс нь, найруулагчид деталийг илүү нарийвчилж авахын тулд үе үе чамд “Яг наанаа зогсоож байгаарай” гэж хэлнэ. Чи яг оргил үе дээрээ явж байх, дур тавихад хэчнээн ойрхон байх чинь огтхон ч хамаагүй. Эрчүүдийн хувьд энэ нь бүр ч хэцүү, яагаад гэвэл тэд олон олон удаагийн пауз, эхлэлийн турш эрхтнээ хөвчирсөн хэвээр нь л байлгах хэрэгтэй болдог. Нэг удаа миний дотор түүний хуруунууд байхад “Зогсоорой” гэж хэлж байсан юм байна. Тэгээд найруулагч, зураг авалтын багийнхныг гэрэл сүүдрээ тохируулж байх 15 минутын турш хуруугаа байсан байрнаас нь хөдлөлгүйгээр Сан Францискогийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тухай яриаг бид хоёр өрнүүлсэн юм даа.
2. Аналтай хэсэгт бэлдэнэ гэдэг урлагийн бүтээлээс өөрцгүй.
Өгзөг бол порно киноны салбарын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс ч энэ салбарынхан сайхан өгзгийг яг л үнэтэй машины адилаар арчилж торддог. Жүжигчид, ер нь бол эмэгтэйчүүд анал сексийн хэсгийг зөвшөөрвөл нэмэлт цалин авдаг юм. Олон бүсгүйчүүд тийм сексээс жинхнээсээ таашаал авч чаддаг ч, мөн адил олон бүсгүйчүүдийн хувьд энэ бол маргаашийн түрээсээ цагт нь төлөх боломж, санхүүгийн шийдвэр төдий байдаг.
Анал сексэд бэлдэнэ гэдэг жинхэнэ урлагийн бүтээл байдаг. Түүний өмнө тодорхой хоолны хязгаарлалт хийнэ. Жүжигчид ихэвчлэн өмнөх орой нь юу ч идэлгүйгээр өглөөний зураг авалтанд ирдэг юм. Мөн өмнө нь хэд хэдэн удаа бургуй тавиулсан ч, зураг авалтын үеэр ахиад л тавиулах хэрэгтэй болдог. Тэгээд “бүтэн биеийн” вакс хийлгэнэ. Дээрээс нь, чи завсарлагааны цагуудаар шулуун гэдэснийхээ булчинг амраах өгзөгний бөглөөс ардаа хийгээд, буйдан дээр эв хавгүйхэн хэвтэх хэрэгтэй болдог.
3. Чиний сэтгэл санаа таагүй байна уу? Порнод энэ чинь ямар ч хамаагүй.
Би машины осол гаргаж бөөн өрөнд орсон өдрөө ч зураг авалттай байсан, хөнжилний хачигнаас харшлаад нусаа гоожуулсан үедээ ч гялс эм уугаад зураг авалтандаа орж байсан. Мөн ойд зураг авалт хийж байгаад нүцгэн хөлөөрөө цус сорогч шоргоолжнууд дээр гишгэчихсэн ч зураг авалтаа үргэлжлүүлж л байлаа. Бид хүний хамгийн гайхалтай төсөөллийг бий болгож, түүнийгээ зардаг ч, бидэнд яг л бусдад тулгардагтай адил ажлын хүнд нөхцөл байдлууд тохиолддог. Сэтгэл санаа сайхан байх үед бол секс хийнэ гэдэг шилдэг ажил юм шиг санагддаг. Харин сэтгэл тааруу үед, өрөө дүүрэн танихгүй хүмүүсийн дунд нүцгэн секс хийнэ гэдэг хар дарсан зүүд шиг л санагддаг аа.
4. Чи дандаа өөртөө таалагддаг хүнтэй секс хийх боломжгүй.
Порно киноны жүжигчид дунд бүх төрлийн хэлбэр хэмжээ, нас хүйс, арьс өнгө, бэлгийн чиг хандлагатай хүмүүс бий. Бэлгийн “шулуун” чиг хандлагатай хүмүүс ч илүү төлбөр авахын тулд гей үзүүлбэр үзүүлж чадна, мөн гей жүжигчид ч эсрэг хүйсний хүнтэйгээ секс хийх тохиолдол олон. Би хамтрагчдаа дурласан байх албагүй ч, ядаж түүнийг “таалах” ёстой шүү дээ. Гэтэл тэгэлгүйгээр ажилдаа шамдах шаардлага ч тулгарах нь бий.
6. Чи хаана ч хамаагүй секс хийхдээ бэлэн байх ёстой.
Хүмүүс боломжгүй эсвэл дандаа хийж чаддаггүй зүйлийнхээ талаар төсөөлөн бодож таашаал авах дуртай. Бид тэр “цангаа”-г нь тайлахын тулд модон дээр, цэцэрлэгт хүрээлэнд, галт тэргэн дотор, фитнесс төв дотор, номын санд, лифтэнд гээд хаа л бол хаана зураг авалт хийдэг. Гэхдээ би чамд нэг нууц хэлье, би лав орондоо хөнжил дотроо секс хийхийг хамгийн илүүд үздэг. Учир нь зураг авалтын талбай хэдий чинээ “тохиромжгүй”, энгийн амьдралаас хол тасархай байна төдий чинээ олон бэрхшээлүүд тулгардаг билээ. Жишээ нь олон нийтийн дунд хийхийн тулд чи тэнд байгаа бүх хүнтэй тохиролцох хэрэгтэй болно. Камерын өмнө секс хийх, гудамжинд хэдэн мянган хүний нүдэн дээр хийх хоёр өөр юм шүү. Бас бороотой, хүйтэн цаг агаарт эсвэл гулгамтгай гантиг гал тогооны тавилган дээр ч хийнэ. Дандаа ийм нөхцөл байдалд секс хийсний дараа зөөлөн, тухтай, өвдөлтгүй, хэн ч саад болохооргүй унтлагын өрөөндөө хангалттай их оршлоор эхлүүлсэн, бусад хүмүүсийн бол “уйтгартай”-д тооцох секс л хамгийн гайхалтай, таашаалтай нь болохыг мэдэрдэг юм.
Энэ бүхний эцэст, чиний кинон дээрээс харж байгаа бүхэн жүжиглэлт бөгөөд бодит амьдрал дээрх өөрийн секстэйгээ харьцуулах хэрэггүй шүү гэдгийг хэлмээр байна. Бид бол ажлаа хийж буй жүжигчид. Бид “бодит бус” зүйлийг “бодит” мэтээр харуулдаг хүмүүс юм.
Эх сурвалж: www.Goolingoo.mn
Зочин · 2015/12/31
nice