Дулааны худагт унаж амиа алджээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн ард дулааны шугамын худагт хүн нас барсан байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14:55 цагт онцгой байдлын албанд иржээ.

Уг дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй эрэгтэй хүн унаж нас барсан байдалтай байсныг гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.