МХЕГ 2015 онд эрсдэл өндөртэй 9 381 обьектод төлөвлөгөөт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авсны дүнд 4220 обьектын эрсдэл буурч бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна.

Ингэснээр Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдлээс мөн хэмжээгээр урьдчилан сэргийлж чаджээ.

Тэгвэл 2016 онд их, дунд эрсдэлтэй 9 924 обьектийг төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар болсон байна. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна хор хөнөөл, аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд 38 тандалт судалгаа, 12 хяналт шинжилгээ, 36 урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 33 сургалт хийнэ. Хянаж шалгаж, торгоно гэхээсээ илүү зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Зөвлөн туслах үйлчилгээг 2015 оныхоос 1366 обьектоор нэмэгдүүлэхээр болжээ.

 

Т.Буянаа