Шинэ он гараад буюу нэгдүгээр сарын 2-ноос эхлэн хүйтний эрч чангарч, цас их орохыг анхааруулж байна. Тодруулбал нэгдүгээр сарын 1-нд цаг агаарын байдал тогтвортой байх ч 2-ноос эхлээд хүйтний эрч эрс нэмэгдэж, Баруун болон Төв, Говийн нутгаар цас их орж, салхин шуурга болох аж.

Мөн цаг агаарын температур 12 дугаар сарынхтай харьцуулахад 5-аас 10 градусаар нэмэгдэх юм байна.

Тиймээс иргэд халтиргаанаас сэргийлэхийн зэрэгцээ, авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, гадагш гарахдаа болгоомжтой явах, дулаан хувцаслахыг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Хэрэв иргэд хөдөө орон нутгийг зорих бол цаг агаарын мэдээг цаг тутамд шалгаж байх хэрэгтэй бөгөөд анхаарал болгоомжтой байх шаардлагатай байгаа юм байна.

Н.Чимэг