Шинэ оны эхний энэ өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийн байдлаар дэлхийн хүн ам 7,3 тэрбум болсон байна. Энэ талаар АНУ-ын Хүн амын тооллогын товчоо өчигдөр мэдээлжээ. ӨӨрөөр хэлбэл өнгөрсөн нэг жилд дэлхийн хүн ам 78 саяар буюу 1,08 хувиар нэмэгдсэн юм байна.

Харин дэлхийн хамгийн олон хүн амтай орон бол БНХАУ бөгөөд тус улсын хүн амын тоо 1,3 тэрбум байгаа юм. Үүний дараагаар Энэтхэг улс 1.2 тэрбум хүн амтайгаар хоёрт бичигдэж байна. Харин АНУ, Индонези, Бразил, Пакистан, Нигери, Бангладеш, ОХУ, Япон зэрэг улсууд 3-10 дугаар байрт жагссан ажээ.

Н.Чимэг