Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох байсан ч “Хохирогчийг хуралд оролцуулах” хүсэлтийн дагуу хойшилсон удаатай.

Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 04-нд Дүүргийн анхан шатны шүүх танхимд болов. Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Хэмээн заасан байдаг. Үүний дагуу Улсын заан Ц.Баярсайханг гэм буруутайд тооцон бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан гэж чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан юм.

Эл хэргийг эргэн сануулбал, “Мах импекс” компанитай гэрээ байгуулсан мэтээр хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 500 сая төгрөгийг залилсан аж.

Анхан шатны шүүхийн дараа тэрбээр “шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, давж заалдана” гэв.