УИХ-ын гишүүдийн тараах бэлэг томроод байна уу даа
2016/01/07
УИХ-ын сонгуулийн тов ойртож буй энэ үед гишүүний суудалд дахин тухлах сонирхолтой хүмүүсийн ажиллагаа оны өмнөөс эхэлсэн. Тэд ч үүнийгээ сонгуулийн сурталчилгаа биш гэдгээ гүрийсээр.
Ид өвлөөр иргэдэд дулаан хувцас, нүүрс тараан эхэлсэн энэ нууцхан аян нь сүүлдээ утасны нэгж тараах, усны бидон, "Аав" кино үзэх тасалбар зэргээр явж байсан. Үүнээс үүдэн зарим нь бүүр хоч нэртэй болж Бидон Ганбат гэх мэтээр дуудуулж байгаа. Одоо харин энэ бэлгүүд улам чанаржиж байгаа бололтой. Үүний хамгийн сүүлийн жишээ нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бэлэг гэнэ. Олон нийтийн сүлжээ сайтаар гишүүний тараасан цалин мөнгөн аяга бүхий дурсгалын зүйл ч бусдаасаа арай чанартай харагдаад байна уу даа гэсэн бодол төрж байлаа.
Иргэд сонгогчид үүнийг хараад гишүүдийн бэлгийг аваад бай харин сонголтоо л зөв хийцгээнэ шүү хэмээн ам дамжин ярьцгаах болжээ.
Зочин · 2016/01/07
Том бэлэг өгч чадаж байна гэдэг чинь том цохисон гэсэн үг
Зочин · 2016/01/07
Awah geehiin uhaan gej aguu zuil bga. Heregtee zuilee awaad hereggui zuilee ''nuhduudiig'' hayh heregteede.
Г.Батнасан · 2016/01/07
Бямбацогт чинь лухайчихсан нөхөр байна шүү. Төрөөс тун ч цэвэрхэн цохиж дээ. Сонгуулийн хуулиар тохиролцож жижиг нам, бие даагчидыг жийлцсэний шагналаа сонгогчидтойгоо хуваалцаж байгаа юм болов уу? Сонгогчид дахин сонгодог болов уу? хулхидчихдаг болов уу? яадаг бол.
Зочин · 2016/01/07
Huduu humuus yumiig ni avchihsan yum chin songodog l baih daa gechihsen suuj b.a gesen.Arai ch dee bolil doo.Yumiig ni av avaad bai.Harin hunee harj songoltoo zuv hii gej urialiy.
Зочин · 2016/01/07