УИХ-ын энэ өдөр /2016.01.07/-ийн нэгдсэн чуулганы хуралдаан эхлэх ёстой цагаасаа 76 минутаар хоцорч эхлэв. Хуралдааны ирц 60,5 хувьтай буюу 46 гишүүн бүртгэгдсэн байна. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн ирц 77 хувь /27 гишүүн/, Ардын намын бүлгийн ирц 42 хувь /11 гишүүн/, “Шударга ёс” эвслийн ирц 50 хувь /5 гишүүн/, бие даагчдын ирц 66 хувь /2 гишүүн/-тай байна. Эзэгнэсэн суудлаараа Ардчилсан намын дараа орох Ардын намын бүлгийн ирц хамгийн бага байгаа нь тэдний “ажил хаялт” дуусаагүй, үргэлжилсээр байна уу гэсэн асуулт төрүүлж байна.