Би нэг зөвлөгөө хүссэн юм аа. Одоо 22-той, өнгөрсөн хавар хамаатныхаа нзтай нь санамсаргүй танилцаж байсан юм. Их дажгүй залуу санагдаж байсан. Би австрид байдаг юм л даа.

Даанч тэр үед найз бүсгүйтэйг нь санаандгүй олж мэдсэн л дээ. Харин сая амралтаараа ирээд одоо ганц бие болсныг нь мэдсэн юм. Ирээд хамаатантайгаа хамт 2-3 уулзсан. Улам л таалагдаад байх шиг байна. Их дажгүй, боловсон хөгжитэй залуу. Би ойр зуурын ажлын юм яахоор асууж үзсэн л дээ. Даанч нэг л явцгүй байна.

Тэгээд би өөрөө эрэгтэй хүн рүү төрүүлж холбогдох, ярих гэхээр чаддаггүй юм аа. Ер нь нэг сээтэгнэж чаддаггүй л дээ. Эрэгтэй нь эхэлж олж хараад л, харилцаа эхэлбэл гоё гэж боддог охидын нэг. Хамаатан маань надаас ах, тэгэхээр нэг үгээр бол ахын маань нз л даа, намайг нэг жаахан охин шиг хараад байж магадгүй ээ.

Тэгээд энэ амралтаар нэг үйл ажиллагаа хамаатантайгаа төлөвлөөд байгаа юм, өөрөө утасдаад нэгдэх үү гээд асуучихвал эвгүй юм болов уу? Надруу нэг их юм бичихгүй бахйад нь өөрөө бичээд л байвал эвгүй юм болов уу? Яах вэ залуусаа?

Амьдрал баян юм чинь гээд орхичих уу… Жаахан замбараагүй бичсэнд уучлаарай, ер нь охидууд өөрсдөө яаж эхэлж өддөг юм бол оо, охидууд эхэлж холбогдоод байх нь тэнэг хэрэг үү, энэ тал дээр зөвлөгөө өгөөч…