Торгуулиар бүгдийг боомилох нь ээ
2016/01/08
Замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж ягштал биелүүлэх нь жолооч нараас хамаардаг. Нийслэл хотын замыг түгжрэлгүй болгохоор хэд хэдэн ажил эхлүүлж өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа билээ. Тухайлбал, нийтийн тээврийг саадгүй явуулахын тулд замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгсөн.
Нийтийн тээврийн үйлчилгээнд давуу эрхийг олонтаа олж байгаа гэхэд буруутахгүй ээ. Тэгвэл хувиар амьдралаа залгуулж яваа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлжээ. Хариуцлага нь мэдээж торгууль.
Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж дээрх шийдвэрийг гаргасан байна.
Хууль бус үйлдлийг зогсоож хязгаарлах нь зөв зүйтэй ч торгуулиар бүгдийг шийдээд байвал нөгөө хэсэг нь яаж амьдралаа авч явах уу.
Ард түмнийхээ халаас руу хуулиар далимдуулж өндөлзөх нь хэр зөв санаа бол. "1000-ын такси" буюу жижиг оврын автомашиныг торгохын оронд тэдэнд зогсоол гаргаад өгч болдоггүй бололтой.
Нийтийн тээвэр зогссон, таксидахаар гэр нь хол их мөнгө гардаг хүмүүст их тустай унаа бол энэ. Гэтэл үүнийг нь мөн л болиулж буй нь харамсалтай. Ажлаа тараад хол гэртэй хүмүүс ихэнхидээ 1000-ын унаагаар үйлчлүүлдэг. Баримт дурьдвал, Төв номын сангийн Нисэх-Яармаг хүртэл явна. Нэг удаа уг маршрутаар явахдаа таван зорчигч авдаг аж. Тэгвэл нэг иргэн Төв номын сангаас Нисэх хүртэл таксинд суугаад явахад 15-20 мянган төгрөгийг төлнө. Ганц ч нисэх гэлтгүй Хотын нөгөө захаас нөгөө зах руу ажил гэр лүүгээ явдаг цөөнгүй иргэн бий шүү дээ эрхэм дарга нар аа. Нийтийн тээврээрээ чирэгдэлгүй үйлчилдэг бол яая гэхсэн. Гэтэл тийм биш.
зочин · 2016/01/09
ниислэлиин иргэн болж амьдрахад хэцүү боллоо ард иргэдийн халааснаас татвар нэрээр төрөл бүрээр дарамт шахалт үзүүлж ард игэдийн амьдрал ядуурлийн төвшинд ороод байна иимд ард иргэд сонголтоо зөв хиймээр юмаа эсвэл бүгд гадаадад гарч амьдрах 2 л зам байна
Зочин · 2016/01/08
Энэ шийдвэр зөв. буудал болгон дээр ийш тийшээ явна гэж хашгирсан залуус автобусны хөдөлгөөнд саад болоод зогсож байдгийг бүгд харж байгаа шүү дээ. энэнийг журамлах цаг нь болсон. тэр халтуурчингуудаас болж автобуснууд сүүлдээ буудлын хармаа руу орж чадахгүй зам дээр зогсож хүнээ авч байна. Осол гарвал яах юм.
Зочин · 2016/01/08
Батүүл Мангуу болохоо байхаар нь захирамж журам гаргана. Мангуу хотын даргатай байгаа үйлийг ард иргэд л үүрч байна.
иргэн · 2016/01/08
засаг, төр нийтийн эрх ашигт нийцсэн хууль, дүрэм гаргах ёстой. Хууль, дүрмийг бүгдээрээ хэрэгжүүлэх ёстой. Хууль, дүрмийг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцож, арга хэмжээ авах хэрэгтэй. Авах арга хэмжээ нь янз бүр байх нь ойлгомжтой. Торгууль төлөх ёстой бол хэн бугай ч төлөх ёстой. Журам зөрчигчдөд арга хэмжээ авахгүй бол хууль, журам гаргаад хэрэггүй байх. Ялангуяа энэ их огцом бөөгнөрөл, төвлөрөл ихсэж байгаа үед бага дээр нь шаардлагатай хууль, журмуудыг гаргаад хэрэгжүүлээд явахгүй бол юу болох вэ? Энэ их төвлөрөл явагдаж байгаа үед хууль, дүрэм гаргаж зохицуулж л явахаас өөр гарц байхгүй. Хаширтал нь торгох хэрэгтэй. тэгэж байж л цэгцэнд орно. Нийгэм цэгцэндээ орвол үүнийг эсэргүүцэгчидэд ч ээлээ өгнө шүү дээ. Олгох хэрэгтэй дээ.
Зочин · 2016/01/08
hahah zov muu sain durem zorchigchidiin durem zorchihgui boltol ni torgo. Manaihan hedii hurtel hodoo zangaaraa yavah gesiin jaahan ch bolov shine niigemtei gee niitseed amidardaa
шаабар · 2016/01/08
Машин ачих журам хэрэгжиж эхэллээ гэсэн чинь бас торгууль нэмсэн байна. Машинаа ачуулж 60 000 төлөөд гараажийн мөнгө дээр нь нэмээд торгууль төлөх юм байна. За тэгээд хөдлөх болгондоо онооны торгууль дахин хичээлд суух төлбөр гээд амьдарахад хэцүүхэн л болох бололтойв Нийслэлийн иргэн болсны төлбөр, төлбөр торгууль татвар хураамж ... Манжийн үед л иймэрхүү байсан биз.
Зочин · 2016/01/08
гага · 2016/01/08
Орой болохоор унаагүй болоод хөлдөж үхэх шахаад ирэхээр юунд ч хамаагүй суушгаад хаашаа ч хамаагүй явмаар болох үеийг Үүл дарга мэдэрч байсан уу. Үгүй л байхгүй юу.
zochin · 2016/01/08
1000 iin unaa shig heregtei zuil algaa ene hund uyed
гага · 2016/01/08
. тээврийн хэрэгслээ элбэг болгоод өгвөл энэ зөрчил өөрөө арилдаг юм байгаа биз дээ