"Эмоци" продакшны жүжигчин С.Тэмүүжин буюу Тэмкаг тайз, дэлгэцийн бүтээл сонирхогчид андахгүй танина. Түүний уран бүтээлч, жүжигчин болох үндэс нь Boomtown хамтлагтай салшгүй холбоотой анх энэ л хамтлагийнхаа уран бүтээлээр олны танил болж байсан.

"Х ТҮЦ" продакшны жүжигчнээр ажиллаж яваад өрх тусгаарласан гэдгийг хэн бүхэн мэднэ. "Ийм нэгэн дурлал" киногоор олны танил болсон Тэмка утаанаас гэр бүлээ хамгаалж аялж явна.