Г.Ганбаяр "хөөрхөн Аняд гэрлэх санал тавьсан уу"
2016/01/08
Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аняг танихгүй хүн үгүй дээ. Уг нь түүнийг Б.Халиун гэдэг. Хүмүүс голдуу жүжигчин Б.Хулангийн эгч гэдгээр нь илүүтэй таньдаг.
Стилист бүсгүй гэр бүлээ төвхнүүлэхээр шийдсэн бололтой. Өөрийн цахим хуудаснаа үерхэж буй хэмээн тэмдэглэжээ. Аня энэ удаад МАН-ын НИХТ Г.Ганбаярын харцыг татсан гэнэ шүү.
Тэдний харилцаа 3 сар гаруй үргэлжил байгаа бөгөөд олны өмнө анх удаагаа "Алтан сарнай 2016"-д хөтлөлцөн гарч ирэв.
Г.Ганбаяр нь өмнө нэлээдгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан гэдэг. Гэхдээ тэдний хэнтэй нь ч ил гарч ирж байгаагүй юм. Харин энэ удаад Г.Ганбаяр түүнд гэрлэх санал тавьсан гэсэн бор шувуу нисч эхэллээ.
Д.Ана