Жүжигчин О.Итгэл "хайрт"-ынхаа нандин зургийг дэлгэлээ
2016/01/08
“Хоймор өнжих нар” телевизийн олон ангит уран сайхны кино айл бүрийн хойморт гарч, үзэгчдийг нэг хэсэг дэлгэцийн өмнө “уясан” билээ. Тус киноны гол дүрийг бүтээсэн О.Итгэлийг энэ л уран бүтээлээрээ үзэгчдийн танил болсон.
"Багадаа их олон жүжиг, хошин шогийг “туулайчилж” үзсэн дээ. Тэгээд 2008 онд физик, математиткийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгссөн. Ер нь манай сургуулийг төгссөн бүх хүүхдүүд эдийн засагч, нягтлан гэх мэт тооны чиглэлийн хүмүүс болдог. Би бараг ганц жүжигчин нь байж магадгүй. Тухайн үед ЭЕШ-ынхаа оноог ээж ааваасаа нуун байж, СУИС-д шалгалт өгч, тэнцсэнийхээ дараа гэрийнхэндээ хэлж байсан. Эцэг, эх маань их эсэргүүцсэн. “Удмынхан чинь насаараа нягтлан хийсэн хүмүүс байхад чи жүжигчин болох гэлээ” гэж их загнуулсан. Бүр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оруулна гээд бөөн юм болж байлаа. Би зөрүүдэлж, уйлаад л...
Тэгээд СУИС-т орсон ч хажуугаар нь “Мандах бүртгэл” дээд сургуульд зэрэг сурч байлаа. За тэгээд хоёр сургуульд зэрэг сурна гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр тусмаа СУИС, “Мандах бүртгэл” хоёрт зэрэг сурна гэж хэзээ ч байхгүй юм билээ. Тэгээд хоёр туулай хөөгөөд хоосон үлдэхийн даваан дээр “ОХУ-д жүжигчнээр сургана” гэдгийг сонссон. Бас л нууцаар шууд очиж шалгалт өгөөд эхний хоёр шалгалтад тэнцчихсэн. Үлдсэн гурван шалгалтыг нь Орост очиж өгөх байсан. Хэдийгээр яг сургуульдаа орох эсэх нь шийдэгдээгүй байхад гэртээ “За би Орос явж сурлаа. Тэнд сурахаар болсон” гээд л орж байлаа. Тэр шалгалтуудад тэнцээд улсынхаа захиалгаар дөрвөн жил суралцах аз тохиосон доо.
Гэхдээ би өөрийгөө ОХУ-д сурч ирчихээд жүжигчин болчихлоо гэж ярьж явах ёсгүй гэж боддог. Би одоо жүжигчин гэдэг үгний ердөө Ж үсэгний тал дээр л явж байна шүү дээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Түүний хайрыг мэргэжил нэгт Т.Энэрэл татсан бөгөөд хосууд анхны үрээ өлийдөн авсан талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл энэ удаа жүжигчин залуу хайртынхаа нандин зургийг олонд дэлгэлээ. Хөл хүнд байх үед бусдаас нууж төрснийхөө дараа гэрэл зургаа цахим найзууддаа сонирхуулдаг "мода" урлагийнханы дунд ихэээхэн дэлгэрээд буй. Залуу хосууд ч үүнийг дагаж байгаа бололтой.
Хосууддаа уншигчдынхаа өмнөөс сайхан бүхнийг хүсье.
Д.Ана
turbold · 2016/01/15
goy hosuud bna
turbold · 2016/01/15
goy hosuud bna
иргэн · 2016/01/15
ТОХИРСОН ХОСУУД БАЙНА. ЭВТЭЙ НАЙРТАЙ САЙН САЙХАН АМЬДРАААРАЙ БУСАД ХҮМҮҮСД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ АМЬДРААРАЙ.
Зочин · 2016/01/11
ок та 2 шүү үнэхээр монголын урлагийн тайзанд гялалзана та 2 т амжилт хүсье үүрд хамт байгаарай миний өнөөдрийн цахим хуудаснаас уншсан хамгийн гоё мэдээ байлаа
Зочин · 2016/01/09
toxirson xosuud bna az jargal xusie
Зочин · 2016/01/08
Аз аз жаргал хүсье