“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, "Guys" хамтлагийн дуучин М.Мягмар өнгөрсөн 16-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрээр “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Галдан Бошигт хааны дүрд амжилттай тоглож8 мянга мянган үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Түүнд өнгөрсөн 16-нд “Өргөө II”, “Тэнгис” кино театрт болсон "Ану хатан" түүхэн уран сайхны киноны өдөрлөгийн үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийн ёслол төгөлдөр гардуулсан байна.