08 сарын 15-ны өдрийн зурхай
2013/08/14
Өдрийн өнгө
Билгийн тооллын 9. Гурван хөх мэнгэтэй харагчин үхэн өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарахад сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонины орд
Зоригжуулагч өдөр. Ажил болон амралт зэрэгцэж болзошгүй. Төлөвлөсөн зүйл тань сунжирч болно. Төсөөлснөөсөө ихийг хийх юм бол бүү гайх. Шинэ шинэ чиг хандлагууд илрэх ба өөрийнхөө хэзээ ч тулгарч байгаагүй их үүрэг хариуцлагыг хүлээж авна. Загварын чиглэлийн газар ажиллавал зохистой. Гадаад ч явж магадгүй. Аялалын төлөвлөгөө гаргасан байсан бол одоо хэрэгжүүлэх цаг нь мөн. Илүү их газраар бага зардлаар явах боломж гарч болно. Ханьтайгаа маргалдсанаас болж бүх зүйлийг баллаж магадгүй.
Үхрийн орд
Амлалт өгөх өдөр. Яг одоо танд амьдрал мөнхийн тулаан тэмцэл мэт санагдах боловч урам зориг итгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлж, шинэ газар шинэ бүхнийг эрэлхийл. Cap таны удам угсаа, хүрээлэн буй орчин, гэр бүлийн амьдрал, орон гэр оршин тогтнох нөхцлийг тань ивээнэ. Таны эхэлсэн шинэ ажил, зохиол бүтэмжтэй болж уран сэтгэмж оюун бодол тань хурц байна. Засах шинэчлэх, өөрчлөлтийн ажил амжилттай хийгдэж, таны хийсэн ажил бүр үр бүтээлтэй байна. Ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа яаран сандран хийх хэрэггүй.
Ихрийн орд
Эрх мэдэлтэй өдөр. Бие махбодын нөөц боломж өндөр байх тул өөрийн нэмэгдэж буй эрч хүчийг оновчтой байдлаар ашигла. Санхүүгийн асуудлыг шийдэх шинэ машин зээлээр авахаар тохиролцох, хөршүүд болон ах эгч нартай холбоотой асуудлуудыг шийдэхэд хэрэгтэй байгаа зүйл нь таны зоригтой, өөртөө итгэлтэй байдал. Ажлаа өөрчилвөл бага зэрэг таагүй байх ч цаг хугацаа өнгөрөх тусам гайхамшигтай ажиллаж сэргэн, зориг тэмүүлэлтэй байна. Багаараа ямар ч ажлыг хийсэн хөгжилтэй байж сайн сайхан байна.
Мэлхийн орд
Тайван өдөр. Биед ачаалал өгөх цэвэр агаарт идэвхтэй амрах зугаалах аялах найз нөхөд ойр дотныхонтойгоо харилцахад таатай байна. Таньтай ойр дотно хэдий ч өөр шашин үзэл бодолтой найз нөхөр чинь танайд зочлох болно. Та хэдий тэднийг ая тухтай байлгах гэж хичээх боловч энэ нь таны тайван байдалд аюул учруулж мэдэх юм. Та хоёрын өөр өөр үзэл бодлоос болж яриа нийлэхгүй байвал тэдэнтэй шударга харьцахыг хичээ. Хэрэв гэртээ зориулж юм авахаар шийдсэн бол хуучны гоёмсог эд зүйл худалдаж аваарай.
Арслангийн орд
Нигүүлсэнгүй өдөр. Таны зөн билэг хүчтэй бөгөөд та бусдад туслах эрмэлзэлтэй нэгэн. Харьцаа холбоо илүү халамжилсан өнгө аястай байх болно. Зарим арслангуудад тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх нь сэтгэл санааны таашаал өгдөг. Та эрүүл мэндэд сонирхлоо хандуулж, өөрөө юм уу гэр бүлийн чинь хэн нэгний шаналж буй архаг өвчний тухай судлах болно. Амарч тайвшрах цаг гаргаж уналтанд орохоос сэргийл. Алдсан эрч хүчээ нөхөн сэргээ. Хувийн зөвлөгөө авах, эрүүлжүүлэх иллэг хийлгэх эсвэл хайрттайгаа хоёулханаа цагийг өнгөрөөхөөр төлөвлө.
Охины орд
Хувийн амьдралдаа анхаарал болгоомжтой бай. Эсрэг хүйсийн хүнтэй хамаатай мөрөөдлөө биелүүлэх эсвэл хайрттайгаа харьцаагаа бүрэн таслах магадлалтай. Охиныхон шинэ зүйл худалдан авах талаар ойр дотныхоо хүмүүстэй ярилцах нь ахицтай байх болно. Та хоёрын аль аль нь азтай хамтран амьдрагч байхыг эрмэлзэх бөгөөд хайж байсан орон сууцаа олох бололтой.
Жинлүүрийн орд
Мэдлэгээ өргөжүүлэх өдөр. Буд гариг нэлээн хэд хоногийн турш матрын ордонд байх тул таныг өөрийгөө илэрхийлэхэд тань зоригжуулна. Өөрийн бодлоо ярихаасаа бүү ай. Хэдий тийм боловч, хэрвээ та хэн нэгэнд хэлэх гоё юм бодож чадахгүй бол дуугүй байсан нь хамгийн зөв арга гэж танд зөвлөе. Семинар, сургалт, дамжаанд
оролцох гэж байгаа жинлүүрүүд дадлага туршлага олохын зэрэгцээ, мэдлэгээ өргөжүүлэх гайхалтай арга замыг олох болно.
Хилэнцийн орд
Эрч хүчтэй өдөр. Ямар ч чиг хандлага зонхилж байсан таны эрч хүчийг бууруулж чадахгүй. Ажпын зүгээс гарах дарамт, гэр орны асуудал зэрэг нь танд дарамт болох боловч тайван хүлээцтэй бай. Нар загасны ордонд шилжиж, зарим од эрхэсийн нийлмэл төвөгтэй чиг хандлага энэ өдөр танд нөлөөлж эмх замбараагүй байдал үүсгэнэ.
Нумын орд
Зөн совинтой өдөр. Өөрийн зөн совиндоо итгэ. Нөхцөл байдал хүмүүсийн тал дээр хүчтэй мэдрэмж төрүүлж байгаа зүйлст анхаар. Та гарцаагүй чиглэл замыг уншиж чадна. Учир нь таны зөн совин өсч маш хүчтэй байгаа учраас. Гэхдээ өөртөө эргэлзэхээс болгоомжил. Cap арслангийн орд руу шилжсэнээр өдрийн сүүлээр таатай мэдрэмж ирж тус дэм болно. Биеийн эрч хүч тань шавхагдаж эхлэх болно. Хангалттай сайн унтаж байгаа эсэхдээ анхаараарай.
Матарын орд
Уран сэтгэмж зөгнөлт өдөр. Бүхэл өдрийн турш хөгжилтэй байх болно. Хэрэв танд ажилдаа явах хэрэг гарвал бүхэл өдрийн турш хөгжилтэй байх болно. Ямарваа нэгэн санаа зовсон түгшүүртэй байдал болон айдас ирэх брловч үүнд санаа зовох хэрэггүй. Таны одоогийн байдал өөрчлөгдөж байгаа нь өнөөдөртэй л хамаатай байх харин маргааштай хамаагүй. Таны эргэн тойронд маш олон дэмжлэг байна. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол найз болон гэр бүлийнхэн рүүгээ холбоо барьж тэдэнтэй хуваалцахад жаахан ч гэсэн хөнгөрнө.
Хумхын орд
Санаандгүй учралаар дүүрэн өдөр. Удаан хугацааны аялал болон аяллын төлөвлөгөө зохиохдоо гарч болох эрсдэлийг тооцон сайн төлөвлөх хэрэгтэйг анхаараарай Хэрэв та эелдэг байвал үл хөдлөх хөрөнгө болон санхүүтэй холбоотой асуудлуудаа амжилттай шийдвэрлэж чадна. Танихгүй хүн хайрыг тань булаах оролдлого хийж, та түүнд нь татгалзаж чадахгүй байгаа бол бүү гайх.
Загасны орд
Хийсвэр өдөр. Хатуу чанга зарчимч байдал туршлага нь хүч чадал эмх цэгцтэй байдлыг бий болгоно. Төлөвлөгөө гаргах цалингаа нэмүүлэх болон амралтаа авах талаар даргатайгаа ярилцахад тохиромжтой цаг үе. Үр өгөөж үр ашигтай байдал нэмэгдэх нь ганц бие загасныханы хувьд өөрсдийн санасан зорьсондоо хүрэхэд туслана. Буд гариг таны зөн билгийг хурцалж бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх чадварыг өгнө. Өөрийн тэсвэр тэвчээрийг мэдэрч, зөв шийдвэр гарган зөв замаар явна. Таны чалчаа зан илэрч хүмүүстэй ойр дотно найзлахад амархан болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.