Цоглог эрч хүчтэй хөдөлмөрч эмэгтэй гэх магтаалын үгийн эзэн бол Дуучин Т.Ариунаа.

Тэрбээр цахим ертөнөцд 90 мянга гаруй найзтай маш идэвхитэй хөтөлж үргэлж үлгэр дуурайлал авахаар үгсийг түгээдэг юм. Энэ удаад жавхаалаг бүсгүй маань дараах гэрэл зургийг ийн тайлбартайгаар оруулж 3000 гаруй хүнд таалагдсан юм.

 

ӨРГӨН ДЭЛХИЙН ӨРГӨСИЙГ ТҮҮСНЭЭС ӨӨРИЙНХӨӨ ГУТЛЫГ УЛЛА!
1. Аливаа мэдлэг гүн болоогүй цагт хор тарьдаг, бага ярь! Хар хор тээж нүдэнд харагдахгүй үгэн үнс чулуудах хэнд ч хэрэггүй /Д. Сосорбарам/
2. Нүд үнэн чих худал гэдэг. Мэлмий гэдэг мэл гайхах сайхан зүйлийг цэлийтэл сайхан харахад зориулсан болохоос биш сүүдэр мэт харыг дагуулсан буртагийг сэр хийтэл харж НҮДНИЙ ГАЛ, СЭТГЭЛИЙН ИЛЧЭЭ унтраах хэрэггүй. / Т. Ариунаа/
3. Ухамсар ажиллахгүй цагт мунхаг хэвээрээ. ҮНЭН ХУДЛЫН дэнс, САЙН МУУГИЙН дэнс, АЧ ХОЛБОГДЛЫН дэнсээр дэнслэгдээгүй хэн нэгний сонссон зүйлээ харсан мэт ярих үлгэрийг бүү сонс! / СОКРАТ/
Хэл ясгүй гэдэг! Амны зоргоор ярьж болох, болохгүйг харж, сонсох, сонсохгүйг сонсож, таван мэдэрхүйгээ бохирдуулж, сэтгэхүйн цараагаа хуних юун! Тиймээс МОНГОЛЧУУД минь шинэ ондоо ӨРГӨН ДЭЛХИЙН ӨРГӨСИЙГ ТҮҮСНЭЭС ӨӨРСДИЙНХӨӨ ГУТЛЫГ САЙТАР УЛЛАЯ! /өөрчлөлтийг өөрөөсөө.../ хэмээлээ.

О.Ариун