Cap шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Тус захирамжийн хүрээнд баярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд орлцуулахаар болжээ. Тиймээс

  • Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор төгссөн
  • Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Дугаарын хязгаарлалт өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйлчлэх юм байна.

Түүнчлэн дээрх өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт даалгажээ.