Уул уурхайн яаманд өнөөдөр “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг хуралдах юм байна. Уг ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу ахалж байгаа  аж.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын судалгааны байгууллага Адам Смит Интернэйшнл “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийн өнгөрөгч зургадугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд олон нийтийг хамарсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж байв.

Энэ үеэр төслийг гардан боловсруулсан Адам Смит Интернэйшнлийн Монголыг хариуцсан хуулийн зөвлөх, олон улсын хуульч Р.Батрагчаа төслийн талаар танилцуулга, түүний ач холбогдлын талаар мэдээлэл хийж байсан юм. Дашрамд дурьдахад Р.Батрагчаа нь Америкийн баарын холбооны гишүүн, олон улсын баарын холбооны гишүүн  гэдгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуульч юм.

Б.Болор