О.Амартүвшин мисс гэргийдээ брэндийн дэлгүүр бэлэглэв
2016/01/16
2005 оны Улаанбаатар хотын гоо бүсгүй, 2007 онд Монголын сайхан бүсгүйгээр тодорч байсан мисс Г.Гантуяа маркетингийн менежерээс ажлын гараагаа эхлүүлж байсан, өдгөө “UFC” группын захирал О.Амартүвшингийн нүдэнд тусаад олон жил сэтгэлийг нь зовоосны эцэст Амараа анхны амьдралдаа цэг тавьж, эхнэр хүүхдүүдээсээ салаад түүнтэй хуримаа сүр дуулиантайгаар хийсэн билээ.
Тэрхүү нижгэр хуримын дараагаар О.Амартүвшин “Би олон жил хүсэн хүлээсэн хуримаа сая жинхэнэ утгаар нь хийлээ” хэмээн хэлсэн нь тэднийг эртнээс далдхан холбоотой байсныг гэрчилдэг юм. Өдгөө мисс Г.Гантуяа чинээлэг эрийн хайр халамжид бөмбөрч, гэрийн сайн эзэгтэй байхыг хичээхийн зэрэгцээ бизнесмэн залууд хоёр хүүхдийг нь төрүүлж өгчээ. Булган аймгаас угшилтай О.Амартүвшин нэлээд амбийцтай нэгэн бөгөөд хэдэн жилийн өмнө МҮХАҮТ-ын дарга болохоор зүтгэж байсан билээ. Тэгвэл одоо тэрбээр их улс төрд хөл тавихаар шийдэж, нутаг оронд нь өөрийнх нь нэр хүнд ямаршуухан байгааг тандуулахаар судалгааны баг ажиллуулж байгаа гэнэ шүү.
Бизнесийн ололт амжилт, хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр олон түмний атаархлыг төрүүлдэг тэрбээр ханьдаа зориулж “Түшиг” группын захирал Г.Сүхээ эгчийн босгосон Metromall их дэлгүүрийн гурван давхарт Alpha брэндийн дэлгүүрийг нээж өгөхөөр болсон аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Зочин · 2016/01/16
ккк Сүхээ эгчийн дэлгүүр чинь Улаанбаатар шиг санахын
Зочин · 2016/01/16
Метромол чинь анхнаасаа Гантуяагийн төрсөн эгчийн хадмынх нь дэлгүүр. Сүхээ гуайн дэлгүүр Улаанбаатар Их дэлгүүр. Ямар муу сэтгүүлч гэхээр иймхэн мэдээллийг нягталдаггүй байнаа. Ццц