Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт ирэх хоёрдугаар сарын 28-нд болно.

Энэхүү хүндтэй шагналыг ямар кино, жүжигчин авахыг Оскарын шүүгчид тодруулдаг. Тэгвэл Кино академийн дээд шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. Оскарын хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ "The Revenant", "The Martian" болон "Mad Max: Fury Road" кинонууд тэргүүлж байна.

Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо энэ жилийн Оскарын "Шилдэг эрэгтэй жүжигчин" номинацид дахин нэр дэвшив. Тэбрээр өмнө нь Академийн дээд шагналд таван удаа нэр дэвшсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Оскараа гартаа атгаж амжаагүй л байгаа билээ. Энэ жил түүнийг Оскарын эзэн болно гэдэгт олон шүтэн бишрэгчид нь хүлээж суугаа.