"Х-Түц” продакшны жүжигчин А.Туяаг үзэгчид андахгүй сайн танина. Харин тэрбээр хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон.

Түүнийг “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин”, "Single Ladies" зэрэг кинонд тоглосон гэдгийг уншигч та мэдэх биз ээ. "Single Ladies"-2 кино нь үзэгчдийг байлдан дагуулаад авсанг үзсэн хүн бүр мэдэж буй.

Түүний хошин урлагийн хамтлагаасаа яагаад гарсныг олон хүмүүс асуудаг аж. Тэгвэл энэ асуултад "Хувийн уран бүтээлд түлхүү анхааръя гэж бодоод л ах, эгч нартайгаа зөвлөлдөөд, гарах шийдвэрт хүрсэн. Түүнээс биш элдэв асуудал үүсээд гарсан юм биш. Одоо чөлөөт уран бүтээлч болсон" хэмээн хариулт өгсөн сайхан бүсгүй маань уран бүтээлээ хийгээд тун завгүй яваа гэнэ лээ. Цахим хуудастаа өөрийнхөө гал халуухан секси селфигээ сонирхуулав.

О.Ариун