Яруу найрагч Л.Өлзийтөгс уншигч олондоо нэгэн гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсыг өнөөдөр нээсэн юм.

Одоогоор уг хуудсыг 2500 гаруй хүн дэмжсэн байна. Фэйсбүүк хуудас нээхийг түүний нөхөр зохиолч Г.Аюурзана нөлөөлсөн гэнэ. Уншигч авхай та “Үзэхийн хязгаар”, “Хотын үлгэрүүд”, “Толинд туссан будда”, “Тэнгэрт ургадаг модод” номыг нь унших дуртай бол түүний Өлзийтөгс Лувсандорж фэйсбүүк хаягаар нь зочлоорой.

Т.Буянаа