ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР
ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2016.1.19, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08.28-17.22

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу.

Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ. Дашнямтай өдөр.