90-ээд оны супер моделуудын урьд болон одоо үе
2016/01/19
Хөгширөлт бид бүгдийг хүлээж байдаг. Энэ бол зайлшгүй зүйл билээ. Хэн нэгэн жам ёсоор сайхан өтөлдөг бол зарим нэг нь ботокс болон гоо сайхны мэс заслын тусламжтайгаар залуу хэвээр байхыг шаргуу хичээдэг. Энэ удаа урьд өмнө нь маш их алдар нэртэй байсан супермоделуудын зургуудыг үзүүлж байна. Хэн хамгийн сайхан өтөлж байгааг та бүхэн сонирхон харна уу.
Синди Кроуфорд
80-аад онд Синди супер модель болоход, Синди Кроуфорд гэдэг нэр болон түүний өвөрмөц мэнгэ нь дэлхий нийтэд алдартай болсон билээ. Тэрээр одоо 50-тай, хоёр хүүхэдтэй бас тавилгын компанийг нь оруулаад хэд хэдэн компанитай ажээ. “Нас ахих тутам би нүүрээ будахаа багасгаж байгаа, хэт будах нь таныг хөгшин болгож болно, өөрийнхөөрөө байх нь бидэнд илүү аятайхан байна гэж найдаж байна”-гэж 2012 онд Твиттертээ бичсэн байна.
Наоми Кэмпбелл
Наомийг 15 настай байхад нь “нээсэн” бөгөөд тэр 90-ээд оны хамгийн алдартай загвар өмсөгчдын нэг болсон билээ. Эмчилгээ хийлгэж байхдаа өвчин намдаах эмнээс хамааралтай болсноос нэр хүнд, өөрийн карьертаа хар толбо суулгасан ч, тэр загварын тавцанг чимсэн хэвээр ажээ.
Клаудия Шиффер
17 настай немц бүсгүй Клаудия Шифферийг анх шөнийн клубт ажиллаж байхад нь олж харснаас хойш 700 сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарч, тэрээр дэлхийн хамгийн их зургаа татуулдаг загвар өмсөгчдын нэг болжээ. Загварын карьерын оргил үе өнгөрсний дараа Клаудия кинонд тоглож, хувцасны загварын өөрийн цуглуулгыг зохиож, НҮБ-ын сайн санааны элч болсон байна.
Тайра Бэнкс
Тайра загварын карьераа 15 настай эхэлж, дараа нь Victoria’s Secret-н сахиусан тэнгэрүүдийн нэг болж, «Now 39» дотуур хувцасны каталогны нүүрэнд зургаа авахуулахаар сонгогдсон дэлхийн анхны африк-америк загвар өмсөгч болжээ. Тайра-г хөгширөлт их айлгадаггүй гэсэн ч тэрээр, “Миний өгзөг унжиж нээх гоё харагдахгүй байгаа, бас хөх ч гэсэн унжиж эхэлсэн”- хэмээн нэгэнтээ ярьжээ.
Кейт Мосс
Туранхайгаараа алдартай Кейт Мосс 14 насандаа загварын ертөнцөд танигджээ. Тэрээр Calvin Klein, Burberry, Dior зэрэг бусад олон лейблуудын нүүр царай болж байсан бөгөөд одоо тэр загварын бизнес эрхэлдэг байна. Түүнд Topshop–д зориулсан хувийн цуглуулга байдаг. 42 настай Мосс 2007 онд английн хөгжимчин Жейми Хинсомтой гэрлэсэн ажээ.
Линда Евангелиста
Зурагчин Стивен Мейселийн муза Линда Евангелиста сэтгүүлийн нүүрэн дээр 600 гаруй удаа гарчээ. Тэрээр одоо 51 настай бөгөөд францын тэрбумтан Франсуа-Анри Пиногийн хүүхдийг төрүүлсэн билээ. Гоо сайханд насны хязгаар үгүй гэдгийг баталж, 2010 оны зургадугаар сард Talbots-н шинэ нүүр царай болжээ.
Хелена Кристенсен
Хелена Кристенсен загварын карьер хийж байх үедээ: Гоо сайхны хатан хаан, Victoria’s Secret-н сахиусан тэнгэр, «Nylon» сэтгүүлийн зурагчин, креатив захирал зэрэг хэд хэдэн цол гуншинтай байсан. Одоо тэр 48 настай, нэг хүүхэдтэй, 2006 онд өөрийн нэрийн хувцасны загвараа гаргажээ. Ингэхэд тэр хуучин шигээ загварын компаниудын үйл ажиллагаанд оролцсоор байгаа ажээ.
Эль Макферсон
Эль Макферсон нэртэй байх үедээ «Illustrated Swimsuit Issue» сэтгүүлийн нүүрэнд 5 удаа гарч рекорд тогтоож байжээ. Тэрээр загварын гараагаа дууссаны дараа дотуур хувцас болон арьс арчилгааны бүтээгдхүүний чиглэлээр амжилттай ажиллаж байсан билээ. Одоо 52 настай загвар өмсөгч байсан энэ эмэгтэй нь NBC телевсувгийн “Fashion Star” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсерээр ажиллаж байна.
Кристи Тарлингтон
Энэ бүсгүй бүр өсвөр наснаасаа загварын карьераа эхэлсэн тэр үеэс хойш 500 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Одоо тэр 47 настай бөгөөд Колумбын их сургуульд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж, Эдвард Бернстэй гэр бүл болон түүний хоёр хүүхдийг төрүүлжээ.
Хайди Клум
Хайди Клум 1997 онд 24 насандаа Victoria’s Secret загвар өмсөгчдын “цуглуулга” дахь анхны немц бүсгүй болжээ. Одоо тэрээр 42 настай бөгөөд одоо ч загвараа өмссөөр байгаа ажээ. 2012 онд Victoria’s Secret шоуны хөтлөгч, загвар өмсөгч гэдгээр гарч ирсэн билээ. Энэхүү бизнеследи мөн “Загварын тайз: Төсөл” шоуны гүйцэтгэх продюсер, хөтлөгч, мөн дөрвөн хүүхдийн эх юм. ”Нас ахиж буй эмэгтэйн хувьд гоо сайхны гол дүрэм бол дэндүү туранхай биш байх! Үргэлж ясан дээрээ бага зэрэг махтай байх нь илүү дээр байдаг”- гэж Хайди хэлэх дуртай гэнэ.
Кристи Бринкли
61 настай Кристи Бринкли 70-аад оны сүүлээр «Sports Illustrated Swimsuit Issue» сэтгүүлийн нүүрэн дээрх зургаараа алдаршсан, мөн 25 жилийн турш CoverGirl-ийн нүүр царай болж байсан байна. Тэрээр саяхан «Parks and Recreation» телешоуны зочиноор оролцсон ажээ. ”Би үргэлж эхлээд нүүрний арьсаа гуйжуулсний дараа нүүр будалтаа хийдэг. Би гоо сайхны бүтээгдхүүнээ маш нямбай сонгодог, хэрвээ будгийг хэт ихээр хэрэглэвэл, үрчлээснүүд тод харагдах болно” -гэж гурван хүүхдийн эх ярьж байна.
Т.Буянаа