Нэгэн үе Монголын кино урлагт мандаж, шинээр гарсан кино бүрт дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан сэтгүүлч мэргэжилтэй, жүжигчин О.Цэнгэл урлагтаа эргэн ирсэн билээ. Оюутан байхдаа л “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг нэлээд хэдэн кинонд өөрийн дүрүүдийг чадварлаг бүтээсэн.

"Хамтран амьдрагч", "Эр хүн болгож өгөөч" зэрэг кинонд тоглох дахин кино урлагтаа ирж буйгаа зарласан жүжигчин бүсгүй маань заримдаа хэт нээлттэй байснаасаа болж цахим хуудастаа багагүй шүүмжлэлийг дагуулчихдаг талтай.

Тэгвэл тэрбээр энэ удаад "Хөөрхөн болохын тулд юу ч хамаагүй хийж болох ч хөөрхөн болсны дараа зөвхөн хөөрхөн байх хангалттай биш, эрүүл байх нь илүү чухал гэдгийг ойлгох цаг ирнэ дээ охид минь" хэмээн бүсгүйчүүдэд хандаж хэлэв.

Д.Ана