Хятадын хүн ам жилээс жил өсөн тус улсын гол асуудлын нэг болоод байгаа билээ. Тэгвэл тус улсын эрдэмтэн мэргэжилтнүүд инженерүүд хамтран энэ талаар зарим нэг шийдлүүдийг гаргаж байгаа аж. 

​

Хятадын Хайнаньд тохилог бөгөөд авсаархан зочид буудал байгуулсан бөгөөд энэ нь 61 юань буюу 10 долларын үнэтэй гэнэ. Өрөөний үнэ хэтэрхий бага сонсогдож болох ч үйлчилгээндээ тохирсон ч байж болох юм. 

 



Зочид буудал нь жижиг бортог шиг өрөөнүүдээс бүрдэх бөгөөд нийт талбайн хэмжээ нь 200 метр кв аж. 2 баганад хуваасан талбайд 26 жижиг өрөө байрладаг байна. Өрөө бүрт сэрүүцүүлэх сэнс, эвхдэг жижиг ширээ, телевизор, интернэт роутер байрладаг аж.