Жүжигчин Ц.Эрдэнэцэцэгт ирсэн "гэнэтийн бэлэг"
2016/01/20
Сүүлийн үед нээлтээ хийж буй олон киногоор дамжуулан шинэ залуу чадварлаг жүжигчид цөөнгүй төрөн гарах болсон. Тэгвэл кино бүтээгчдийн дунд нэлээдгүй эрэлттэй байгаа "Хөгжилтэй гэр бүл" киноны Сувдгэрэлийн дүрээр олонд танигдсан жүжигчин Ц.Эрдэнэцэцэгийг кино сонирхогчид маань андахгүй танина.
Түүнийг мөн "Дэлхийд дурласан сар", "Хунгийн сүүлчийн дуу" зэрэг кинонд бүтээсэн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр өчигдөр нээлтээ хийсэн "Ороолон" аймшгийн киноны гол дүрд тоглосон юм.
Харин энэ удаад жүжигчин бүсгүй маань өмнөх бүтээсэн дүрүүдээсээ тэс өөр дүрийг бүтээжээ. Аймшгийн төрөл жанарын тус киноны нээлт сүр дуулиантай ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн үеэр жүжигчин бүсгүй маань тун чиг үзэсгэлэнтэй харагдаж байсан бөгөөд гэнэтийн бэлэг хүлээн авсанг энэ дашрамд дуулгая.
Жүжигчин Ээнээгийн баярт мөчийг уншигчидтайгаа хуваалцаж байна. Авъяаслаг, чадварлаг өсч яваа жүжигчин бүсгүйдээ Монголын кино урлагт улам их амжилт гаргахыг хүсье.
jagaa · 2016/01/20
mundag cain jujigchin. olon goy kinond toglooroi
ty · 2016/01/20
Huurhun jujigchin amjilt xuci.