“13 настай, бүргэдтэй анчин охинхэмээн олонд танигдсан Н.Айшолпан охин олон улсын “Sun­dance” кино наадамд оролцохоор Америкийг зорихболжээ. Түүний тоглосонБүргэдчин охинбаримтат кино уг наадамдуригдсан агаад наадмын үеэр нээлтээ хийх гэнэ.

УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей охиныг аав, ээжийнх ньхамт хүлээн авч баяр хүргэсэн юм. Бүргэдчин охин цагаан үнэгэнмалгайгаар гангарчээ. “Цагаан, хар үнэг хүнтэй амар таардаггүй, буянавчирдаг гэж бэлгэшээдэггэж аав нь тайлбарласан юм. Н.Айшолпан дууцөөнтэй, инээмсэглэсэн охин байлаа. Охин асуултад ганц нэгхэн үгээрхариулах тул аав Р.Нургайв, ээж К.Алмагүл нар нэмэлт тайлбар хийжтуслав. Айшолпан гэдэг нь Үүрийн цолмон гэсэн утгатай нэр юм байна. “Бүргэдийн ачаар Төрийн ордонд зөндөө орлоогэж охины аав хэлсэн.Бүргэдчин охин Баян-Өлгий аймгийнШилдэг хүүхэдболж байжээ. Бүргэдгар дээрээ суулгаад, мориндоо мордох нь амаргүй даваа ч охин энэшалгуурыг дажгүй давдаг байна. Охиныг чадалтай гэж тооцсон багш нарнь нэг хэсэг бөхийн дугуйланд явахыг зөвлөж байсан гэнэ.

-Н.Айшолпан, өөрийнхөө тухай танилцуулаач?

-Миний нэр Айшолпан. Би есдүгээр ангид сурдаг. Баян-Өлгий аймагт Монгол-Турк сургуульд сурдаг. Баян-Өлгийн Алтанцөгц суманд манай гэр бий. Нэг ахтай, хоёр дүүтэй.

-13 настай охиноо бүргэдээр ан хийлгэж сургасныг бодоход эрэгтэйхүүхэдгүй айл юм болов уу гэж бодож байлаа?

-Аав Р.Нургайв: Би бол удам дамжсан бүргэдчин хүн. Аав маань бүргэдчин. Аавын аав бүргэдчин. Манай том хүү бас бүргэдчин. Тэгээд л хоёр дахь хүүхэд Айшолпан бас өөрөө дуртай болохоор нь бүргэдээр ан хийхэд сургасан юм.

-Охидыг бүргэдийн анд сургадаг өөр тохиолдол байдаг уу?

-Цорын ганц энэ Айшолпан байгаа юм. Багаасаа бүргэдтэй хамт өссөн шүү дээ.

-Айшолпан, зураг хамт авахуулсан бүргэдийнхээ тухай яриач?

-Бүргэдийг дэгдээхэй байхад нь үүрнээс нь авч сургадаг. Монголоор “Цагаан нүд” гэсэн нэртэй бүргэд.

-Аав Р.Нургайв: Баян-Өлгий аймагт болдог Бүргэдийн баярт оролцож 75 бүргэдчинээс охин маань тэргүүн байр эзэлсэн. Зүгээр нэг түрүүлдэггүй. Бүргэдээ дуудаж, таван секундэд гар дээрээ суулгасан. Манайхан шыргаа гэдэг морьтой хүн үнэгний арьс чирж явахад, бүргэд нь тэр арьсан дээр буух ёстой. Би бас Бүргэдийн баярт түрүүлж байсан. Хүнд их дасгасан бүргэд эзнээ дуудахад ингэж хурдан ирж гар дээр нь суудаг.

-Бүргэд хэр урт настай амьтан бэ. Ан хийх хугацаа нь хэр удаан байдаг бол?

-Бүргэд бариад тав, зургаан жилийн дараа байгальд нь тавьчихдаг юм. Үржлийн насанд хүрэхээр нь байгальд тавьчихдаг.

-Айшолпан, ямар хичээлдээ дуртай вэ?

-Англи, турк, монгол хэл, биеийн тамирын хичээлд дуртай.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Эмч.

-Хичээлдээ сайн сурч байгаа юу?

-(Толгой дохив).

-Ямар үед бүргэдээр ан хийж, дасгал сургуулиа хийдэг вэ?

-Аравдугаар сараас эхлээд өвөл хийнэ.

-Айшолпан, бүргэдтэйгээ ямар ан хийж байв?

-Туулай, үнэг, хярс мануул.

-Үеийн охид, хөвгүүд чинь чамайг ямар зоригтой юм бэ гээд гайхдаг байхдаа?

-Тийм. Манай есөн настай бага эрэгтэй дүү бас бүргэдээр ан хийхэд сурч байгаа.

-Бүргэдтэй зураг авахуулж, кинонд тоглосноос хойш олон газраар явсангэсэн. Арабт очсон гэсэн үү?

-Аавтайгаа хамт явсан. Таван одтой зочид буудалд буусан. Ээждээ зүүлт, цаг, ээмэг авсан.

-Зураг авалтынхаа тухай яриач?

-Зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Үүрнээс бүргэдийн дэгдээхэй авахаас эхлээд, хамгийн сүүлд Бүргэдийн баярын тухай бичлэгээр дууссан.

-Аав Р.Нургайв: Эхлээд бүргэдийн дэгдээхэй үүрнээс авсныг, номхруулсныг, ан барьсныг, Наурызын баяр, бүргэдийн баярын зураг авсан. Японы Эн Эйч Кей телевизийнхэн бас ирж зураг авсан. Энэ хоёр дахь кино нь. Дахиад нэг кинонд зураг авах тухай яриа гараад байгаа.

-Киноны зураг авахуулахаар мөнгө авдаг байх?

-Анхны гэрээ жаахан муухан шиг байсан. Дараа нь Ц.Оюунгэрэл гишүүн сайд байхдаа дахиад гэрээ хийхэд тусалж, бүгдийг нь сайжруулж өгсөн.

-Бүргэдийн хамгийн том ан нь юу байдаг вэ?

-Бүргэд хамгийн том нь чоно барьдаг. Тэгээд үнэг, хярс, туулай, мануул барина. Өөрийнх нь агнасан ангийн махаар бүргэдээ тэжээдэг.

-Бүргэд маш том хүчтэй амьтан, жаахан охин яаж даадаг юм бол?

-Бүргэд найман кг байдаг. Жин нь гол биш хумсаараа хатгана, базна.

-Бүргэдийн хумснаас болоод өвдөж байсан уу?

-Аав Нургайв: Гарандаа хамгаалалт хийдэг. Бид гараа шархлуулдаг. Гэхдээ бүргэдийн хумс ямар нэг хор нөлөө байхгүй. Дороо эдгэдэг.

-Цаашдаа Айшолпан маань бүргэдээрээ ан хийсээр байх уу?

-Үгүй ээ. Цаашдаа дүү нартаа заана.

-Аав Р.Нургайв: Эмэгтэй хүн болохоор сонирхол нь буурна шүү дээ.

-Ээжийн нь хувьд охин чинь бүргэдээр ан хийх болсныг яаж хүлээж авсанбэ?

-Ээж К.Алмагүл: Анх арван настай байхдаа л бүргэдэд дуртай байсан. Бүргэд гэрт сууж байхад хажууд нь очоод, гараараа илээд байдаг. Би дургүйцээгүй л дээ. Өөрөө дуртай юм чинь. Ан хийгээд эрчүүдтай хамт явж байгаа юм.

-Эмэгтэй хүн гэдгээрээ зан заншилд баригдаад хийж чадаагүй юм тандбайдаг уу?

-Миний хийж чадаагүй юм байхгүй л дээ.

-Танд ер нь бүргэдээр ан хийх бодол төрж байсан уу?

-Үгүй, тийм бодол төрж байгаагүй. Хүүхдэдээ эрх чөлөө өгдөг. Битгий, боль гэдэггүй. Манай шашин, зан заншилд бүргэдээр ан хийхийг хориглосон юм байхгүй л дээ. Өөрөө чадаж байвал болно.

-Казак охид гэрээ өөрийн оёж хатгасан юмаар гоёдог юм билээ. Айшолпанүйлэнд хэр уран бэ?

- Сайн.

-Аав нь бүргэдээр ан хийхэд сургажээ. Харин ээж нь охиноо юунд сургадагвэ?

-Ээж Алмагүл: Бид багаас нь гэрийн бүх ажилд сургана. Юм оёх, бүх хувцсаа өөрөө оёход сургадаг.

-Сонин хачин хүсэлт ирдэг үү?

-Жуулчид их сонирхож ирдэг. Манай гэрт ирээд, ан хийхийг үзээд, Айшолпантай зургаа авахуулах дуртай.

-Айшолпан ямар хоолонд дуртай вэ?

-Ээж Алмагүл: Бид зун малаа саана. Айраг цагаан идээ бүгдийг идэх дуртай.

-Танайх хэр малтай айл вэ?

-Аав Р.Нургайв: Манай аав мянгат малчин Рыс гэж хүн байдаг. Би ч бас сумын сайн малчин. Морь уяна. Морины хорхойтой.

-Нэг айл хэдэн бүргэдтэй байдаг вэ?

-Аав Р.Нургайв: Янз бүр. Надад нэг бүргэд, Айшолпаны бүргэд гээд хоёр бүргэд байсан. Аав, дүү нарын бүргэд гэх мэтээр манайхан Бүргэдийн баярт нэг айлаас найм, есөн бүргэдтэй морддог.

-Миний дүү, бүргэдээр ан хийхээс өөр хобби байгаа юу?

-Ном уншиж, дуу дуулдаг.

-Танай гэр бүлийн онцолж тэмдэглэдэг ямар баяр байдаг вэ?

-Аав Р.Нургайв: Наурыз, Бүргэдийн баяр.

-Охиноо ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

-Аав: Сургуульдаа сураад, сайн эмч болоод, аав, ээждээ тусалдаг хүн болоосой л гэж боддог.

-Бүргэдийн анд хэдүүлээ явдаг вэ. 13 настай охин ганцаараа эзгүй газар анхийдэг юм биш байгаа гэж зарим хүн санаа зовж байсан?

-Аав Р.Нургайв: Охин маань бүргэдээр ан хийхдээ дандаа надтай, манай ах дүү нартай хамт явдаг юм.

 

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ