"Мөнхийн залуу" гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч айл гэрийн эзэгтэй болж байсан ч амьдрал нь бүтэлгүйтсэн. Гэхдээ амьдралдаа ганцаараа хэмээн гуниж гутралгүй залуу төрхөөрөө өөрийгөө чимэн гунхаж яваа.

Түүний гоо сайхны нууц олны анхаарлын төвд байдаг. Сүүлийн жилүүдэд тайзнаасаа илүүтэй дэлгэцийн бүтээлд хүчээ сорьж чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ олонд харуулах болсон билээ. Тэгвэл тэрбээр топуудын эрхэлэдэг бизнест хүч үзэхээр зориг шулуудсан бололтой. Учрыг тодруулбал, өөрийн загварын агентлаг нээхээр болжээ. Ирэх гуравдугаар сард загварын агентлагаа нээх бөгөөд одоогоор загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байгаа гэнэ.

Түүний агентлаг охидод зөвхөн тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн тухай цогц хичээл заах юм байна. Загварын тайзнаасаа хөндийрсөн топ модель маань өөрөө ур чадварын хичээл заахаар заах ажээ.

 

Д.Ана