Би эрчүүдийг татдаг соронзон юм шиг байна…
2013/08/16
Надад нэг зовлон байна би жирийн л нэг эмэгтэй 35-тай. Ер нь бол гоолиг сайхан биетэй дажгүй гэхдээ би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Гоёж гангалаад хүний нүдэнд өртөөд явахыг би хүсдэггүй даруухан чимээгүй байх л сайхан дандаа л ийм байсан.
Харин бас нэг зовлон дандаа л намайг дагаж явна би эрэгтэй хүмүүстэй хамт ажилладаг ойр тойрны хөгшин залуу алинтай нь ч харьцахад бэрхшээлтэй байх юм. Би угийн л даруухан төрхтэй даруу зантай нүүрэмгий аманцар биш нөхөртэй илүү дутуу хүн надад хэрэггүй гэтэл энэ эрэгтэй хүмүүстэй ямар ч буруу бодолгүй зүгээр л хүндэтгээл энгийн төв харьцаал явахад бараг ихэнх нь намайг өөрөөр хүлээж аваад байх юм. Хэлж ярьж байгаа үг харьцаж байгаа байдал харц үйл хөдлөл бүгд л нэг л сонин надтай өөр харьцаа хүсдэг. Тиймээс одоо би эрэгтэй хүмүүстэй бараг харьцахгүй харахгүй хүйтэн төрх гаргаал явдаг.
18-тай хүү хүртэл би тэрэнд таалагдаж байгааг ил тод илэрхийлэх юм би тийм секси харагддаг юм бол уу? Эсвэл тийм бэлэн харагддаг юм бол уу? Эсвэл эр хунд дотно санагддаг юм уу? Залхаж байна надад бол нөхрөөс минь бусад бүх хүн эрэгтэй эмэгтэй ялгаагүй жирийн л хүмүүс бүгдтэй нь жирийн л харьцмаар байна. Энэ байдал надад аймаар ядаргаатай тэнэг санагддdaаг яах уу хүмүүсээ?