"Boom town" хамтлагийн дуучин, "Маск" продакшны залуу жүжигчин Э.Алдарыг залуус андахгүй сайн танина. Тэрбээр “Маш нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, "Учрал" зэрэг кинонд тоглосон.

Түүнийг бүсгүйчүүдийг сэргэлэн гэгч нь эргүүлдэг гэх яриа шар хэвлэлийн хуудаснаа түгдчихдэг. Тэгвэл үзэгч олондоо бөндгөр, хөөрхөн нүдтэй гэгддэг Э.Алдар гэр бүл зохиохын тухайд ийн өгүүлжээ.

Одоохондоо гэр бүлтэй болоход залуу байна. Цаг нь ирэхээр гэр бүл зохионо. Одоогоор баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй байна. Залуус маань эрт хүүхэдтэй болж байна. Гэр бүл салалт маш их болж. Хүүхэдтэй ганц бие ээж, аавууд олширчээ. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

О.Ариун