Гавьяат У.Уранчимэг "Би А.Ганчимэгийг жүжигчин гэх сэтэр зүүсэн нэгэн битгий болчихоосой гэж боддог"
2016/01/27
УДЭТ-аас өрх тусгаарласнаас хойш “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ээс авахуулаад “Зүрхээр наадагч” зэрэг хэд хэдэн киноны ард гарчихаад байгаа жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар дараагийн уран бүтээлээ туурвиж байгаа билээ.
“Атганд үлдсэн эрдэнэ” нэртэй киноны гол дүрд А.Ганчимэг тогложээ. Тэрбээр энэ кинонд тоглохын тулд үсээ хусуулж, эрэгтэй хүний дүрд хувирсан нь нэлээдгүй шуугианыг тарьж, үэзгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм.
МУГЖ У.Уранчимэг энэ киног түүнд зориулж бичсэн гэдгээ дуулгав. Тэрбээр “Би энэ охиныг кино болгондoo нэг хэвийн, хувцсаа сольж өмсөөд, хэдэн үг цээжилчихээд дүр бvтээсэн гэж ярьдаг. Жүжигчний ажлыг амар хялбараар ойлгодог, хямдхан бас хэлбэрдсэн, жүжигчин гэх сэтэр зүүсэн нэгэн битгий болчихоосой гэж боддог" хэмээн сэтгэлийнхээ үгийг олны өмнө хэлэв.
зочин · 2016/02/01
Мундаг багштай юм байна. Та нартаа Амжилт хүсье.
nono · 2016/01/31
cham.s busad ni uzeh bha hu
Зочин · 2016/01/31
Ene pradakshin gurvan jujigchintei um uu haashaan um be uursduu yanz buriin bolood l kino shig um hd ugui bol hunii um hulgailch kino deeree hiij zugataadag gesen biz de joohon uuruur setgeh heregtei bhaa zaluusaa hen uzeh um be ta guraviig