08 сарын 19-ны өдрийн зурхай
2013/08/18
08 сарын 19-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 13. Булаагч одтой улаагчин могой өдөр. Өдрийн наран 06.01 минутанд мандан 19:59 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Хонины орд
Өөрчлөлттэй өдөр. Харилцаагаа ийм байг гэж та хүснэ, хамтрагч тань бас өөртөө тааруулж хүсэх гээд энэ хоёрын дунд гацанги байдалд орно. Одоо хайж байгаа зүйлийг тань таны амьдрал бодитоор өгөх болно. Энэ гарцаагүй хоёр зүйлийн хооронд эргэлзэж байсан зүйлийг тань шийдвэрлэнэ. Ийм үед та бүх хүнийг өөртөө урвуулах гэх боловч чадахгүй. Танд эвгүй байсан ч өөрийнхөөрөө бай. Зарим нь таныг хол газар явуулахыг хүснэ. Гэвч энэ төгсгөл биш, энгийнээр харилцаагаа сэргээхийг оролд.
Үхрийн орд
Сонирхолтой өдөр. Capны нөлөөллөөр таны холбоо харилцаа нэлээн хүчтэй эрчимжих болно. Өнөөдөр мэдлэгээ дээшлүүлэх болон өөрийн сэтгэл доторх асуудлаа бодож тайлахад тохиромжтой өдөр бөгөөд энэ нь таны хувийн болон ажлын харилцаанд тань аль алинд нь тустай байх болно. Номын дэлгүүрээр явж баримт онолуудыг цуглуул. Өнөөдөр үхрийнхэнд нэлээн өрсөлдөөн ихтэй өдөр байх бөгөөд өөрийнхөө ухаан санааг удирдаж чадах болно. Та эрүүл мэнд болон сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхийн тулд сэтгэлзүйч эсвэл үзмэрч дээр оч.
Ихрийн орд
Аятайхан өдөр. Өнөөдөр таатай уур амьсгалтай байна. Мэдрэмжээ битгий барь. Өөрийн хайртай болон ойр дотны хүмүүсдээ хэр их хайртайгаа хэл бас харуул. Од эрхсийн хандлага нь хөгжилтэй байж өөрсдийн зоргоор сонирхолтой зүйлсээ хийж нийгэмшихэд туслана. Та хэдийгээр ажилтай байсан ч сайхан инээмсэглэ, хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй онигоо ярьж тохиолдсон хошин зүйлүүдээ хуваалц. Ажлын дараа онцгой нэгэнтэй кофе уу, эсвэл өдрийн хоол хамт идэхээр тохир.
Мэлхийн орд
Санаа зовоосон өдөр. Чухал яаралтай гонсойлгож мэдэх санхүүгиин асуудлууд анхаарлаа хандуулахыг шаардана. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Өөрөөр хэлбэл орлого зарлагаа тооц. Мэлхийнхэн мөнгөтэй холбоотой чиг хандлаганд тайван тогтуун бодитойгоор хандах хэрэгтэй. Дэлгүүр хэсэгчид чухал эд зүйлээ авахаа хойшлуул учир нь таны хооронд нь харьцуулж сонгодог чадвар хязгаарлагдсан баигаа. Та хувийн амьдралаа анхаарал халамжыг зүй ёсоор хүртэхгүй байна гэж сэтгэлээр унаж магадгүй ээ. Үүнийг эмчилэх арга бол анд найз хань ижилтэйгээ илүү их цагийг өнгөрөөх явдал юм.
Арслангийн орд
Төлөвлөөгүй аялалд гарах эсвэл муу мэдээ сонсч магадгүй. Эдгээрийн аль аль нь гэнэтийн зардал гарах эсвэл ойр дотны хүмүүстэй түнжин хагарахад хүргэж болзошгүй. Өнөөдөр зүрх сэтгэлийн асуудалд шийдвэр гаргахад тохиромжгүйг од эрхэс сануулж байна. Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хэрвээ та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал таны сэтгэлийн дарамт арилж өөдрөг болох болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ. Магадгүй та хэн нэгний мөрийний бай болж ч болох юм.
Охины орд
Завгүй өдөр. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажилла. Өөрөө өертөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавь. Одооноос эхлэн тогтмол дасгал хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спортын клубт элсэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай хэмжээнд хүргэхэд хувийн дасгалжуулагчтай байх нь ашигтай. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.
Жинлүүрийн орд
Мөрөөдөмтгий өдөр. Ямар гээчийн ялгаатай өдөр ирэх нь энэ вэ! Хүчирхэг оюун ухаан хурц төвлөрөлтийн тань оронд өнөөдөр будлиан, холион бантан ноёрхох болно. Уран зөгнөлийн ертөнц рүүгээ хэт орохоос болгоомжил. Ялангуяа хэрвээ та ажил дээрээ болон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх ёстой бол. Жинлүүрийнхэний уран сэтгэмж, урам зориг нь нилээд өндөр байх ба танд бүтээлч төсөл төлөвлөгөө дуусгах эсвэл эхлүүлэх боломжийг олгоно.
Хилэнцийн орд
Сайн өдөр. Ажлын тань анхны өдөр болохоор та бүхнийг цоо шинээр эхлэх болсон чинь сайн хэрэг. Та өөрийн санаснаараа ажлаа амжуулах боломж бүрэн байна. Та өөртөө итгэлтэй бүхнээ эхлэ. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавь. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина.
Нумын орд
Сорилттой өдөр. Энэ долоо хоногийн турш өөрийгөө хүмүүжүүлэх бөөцийлөхөд анхаар. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой. Та сайн сайхан байдлаа үл хайхарвал хууч өвчинтэй болж эрүүл мэнд доройтно. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж таны стресс ихэснэ. Дараагийн хэдэн өдөр болгоомжтой байж биеэ барь. Танд зажлахгүйгээр залгих хэд хэдэн гоё боломж гарч ирнэ. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил, хүмүүстэй холбоотой хариуцлага хүлээхээс болгоомжил.
Матарын орд
Сэтгэл ханамжтай өдөр. Өнөөдөр гаригуудын холимог чиг хандлагатаa өдөр. Хамтрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урд нь тийм ч ойрхон байгаагүй эх сурвалж одоо гар дор чинь байгаа тул учрах саад бэрхшээл түргэн шийдэгдэх болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин чадал маш их байгаа учраас түүниигээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Өөрийгөө болон авъяасаа чадах чинээгээрээ хөгжүүл. Бүлэг хүмүүсийн өмнө өрийгөө бүтээлчээр илэрхийлэх сонирхолтой сэдвээрээ илтгэл тавих нь гайхамшигтай мэдрэмж авчирна.
Хумхын орд
Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, харилцааны үйл ажиллагаа явуулах зэрэг нь таны төсөөлснөөс ч илүү сайн үр дүнг авчирна. Иогийн хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стрессд орсон хумхынханы хувьд стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно.
Загасны орд
Сорилтын өдөр. Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол туршилт сорилттой тулгарах өдөр. Хэдийгээр энэ нь шинэ ажлын долоо хоногийн эхний өдөр боловч танд ядарсан ажиллах сонирхолгүй мэрдэмж төрж болох юм. Үүнд оддыг буруутгах хэрэгтэй. Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг мартаад байвал энэ нь бүгдээрээ таны буруу биш байх болно. Аливаа зүйлийг дуусгавар болгохын тулд та тэвчээртэй шургуу ажиллах хэрэгтэй. Танд сайнаар хандаж буй хүмүүсийг нүүр буруулуулахыг та хүсэхгүй л болов уу. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй. Яг одоогоор зарлагадаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.