"Хувьсал" продакшны жүжигчин А.Ганчимэгийн шинэ төрхийг онцлон хүргэж байна. Анх “Хэцүү анги” киногоор олны танил болсон гэдгийг та бүхэн андахгүй мэднэ. Тэрбээр олон дүрийг бүтээж байсан ч өнгөрсөн онд загварын сэтгүүлийн нүүрийг чимэхдээ өөрөөсөө тэс өөр дүрээр чимсэн.

Тэгвэл энэ удаад эрэгтэй дүрийг бүтээж шинэ кинондоо тогложээ. Энэ талаараа тэрбээр "Энэ бол миний мэргэжил... Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдийнхээ гадаад төрх хийгээд дотоод сэтгэл зүй, авир араншинг дахин давтахгүйг хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа" гэж өөрийнхөө халзан төрхтэй эрэгтэй хүүхдийн дүрд хувирсан зургуудаа олонд дэлгээд байгаа билээ. Үүнийг нь харсан зарим нэг нь эрэгтэй жүжигчингүй юм шиг ингэж эмэгтэй хүнийг тоглуулсан нь таалагдахгүй байна гэв. Нөгөө хэсэг нь "мундаг" хэрхэн тоглосон бэ гэдгийг тэсэн ядан хүлээж байгаагаа дуулгаад байгаа юм.

О.Ариун