\

УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одыг зохиосон олон сайхан дуугаар нь монголын ард түмэн сайн мэдэх билээ.

УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одыг зохиосон олон сайхан дуугаар нь монголын ард түмэн сайн мэдэх билээ. - See more at: http://www.wikimon.mn/content/43190.shtml#sthash.6kgPeP4s.dpuf

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадам өчигдөр СТӨ-нд болов. Тус наадамд тэрбээр “Тавилангийн харгуй” дуу гуравдугаар байр эзэлсэн юм.

Тэгвэл бүтээлээ үнэлүүлж, хөөрч явахдаа хүн болгонтой гар барих үед нь хэн нэгэн шагналын 300 мянган төгрөгийг халааснаас нь хулгайлсан хэрэг гарсан байна.

Энэ тухайгаа Т.Сэр-Од “Сэтгэл догдлуулсан баярт мөчийг ашиглан баяр хүргэх нэрээр "урт мөртлөө уран" гар сунган хүний халаасыг тэмтэрдэг нэгэн байдаг аж. "Морин хуур-2015" наадмын мөнгөн шагналыг маань халааснаас минь суйлж авсан тэр нэг хүнд хандаж хэдэн үг хэлье. Таны өнөөдөр олсон "олз" гээд бодож байгаа мөнгө их, багадаа гол нь биш, уран бүтээлч бидний хувьд хамтарч ажилласан бүтээлийн маань урамшуулал, дуунд дуртай ард түмний сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй зүйл байсан юм шүү!!! Уран бүтээлийнхээ ариун сүмийг бид буян мөрийн газар гэж сүсэглэн дээдэлж явдаг жирийн л нэг бүтээлчид. Эрхэм танд хамгийн хүнд хэцүү цаг, нөхцөл байдал тохиолдоход хэнийг ч гэж ялгалгүй бүтээлээрээ сэтгэлийг тань ариулж, сэргээж өгөхсөн гэж хичээж, бүтээж туурвиж яваа л хүмүүс.

Хамтран ажилласан уран бүтээлчиддээ шагналынхаа хишгийг хүртээх гээд очих хооронд ийм муухай юм болсонд хумслагч танд гомдох биш, харин ч таны өмнөөс маш их санаа зовж байна даа!!!! Муу хулгайчаа л гэж хэлье дээ, өөр хэлэх үг ч алга” хэмээн бичиж олонд дуулгав. Түүнийг ийнхүү шагналын мөнгө алдсанд хүмүүс ихэд бухимдангуй байна.

О.Ариун