Гурван охин хамтлаг Швейцарийн Давос хотноо “Монголын үдэш” арга хэмжээний үеэр шуугиулсан гэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон “Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга” уулзалтад баг бүрдүүлэн оролцсон юм. Чуулганы үеэр уламжлал болсон “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулахад ая дуугаа өргөсөн гэнэ шүү.

Олон улсад эх орныхоо нэрийг сурталчлах хариуцлагатай ажилд тэд хэт задгай хувцаслаж хөх бөгсөө гялалзуулсан бололтой. Ийнхүү тэд өмнө нь Хятадын тайзыг энгэр задгай хувцаслалтаараа чимж Монголчуудын чихийх халууцуулаад авсан удаатай. Тэгвэл энэ удаад ч бас дууч бүсгүйчүүд үндэсний хувцас, өв соёлоо сурталчилах том боломж нээгдэж байхад хувцаслалтадаа анхаарсангүй хэмээн сошалд шүүмжлээд байна.

Орчин үеийн бүсгүйчүүд ч гэлээ хааяа даа арга хэмжээндээ тохируулан хувцаслах хэрэгтэй болоод байгаа гэдгийг анхааруулав гэлтэй.

О.Ариун