П.Орхон алдарт Каори Ичог яллаа
2016/01/30
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүллээ. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялан финалд шалгараад байсан юм.
Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялан финалд хүрсэн.
П.Орхон финалд дайчин барилдааныг үзүүлж, Японы алдарт бөхийг буулган авснаар И.Ярыгиний Гранприд түрүүллээ.
Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
П.Орхоны багш "Алдар" спорт хорооны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм.
Алдарт Каори Ичогийн 158 (172 гэсэн статистик Дэлхийн бөхийн холбооноос гаргасан) дараалсан ялалтын цувралыг Монголын П.Орхон зогсоолоо.
EEGII · 2016/02/05
ODOO YPONUUD DURMEE DAHIN SOLIHGUI BOL MONGOLIIG BARAHAARGUI BOLOH HANDLAGATAI...GJ
Зочин · 2016/01/31
iim tom temtseend mongoliin 3 ohin zogsoj bna gedeg bol aguu amjilt yum baharhaj bna bahdaj bna
Зочин · 2016/01/30
bas 1 myndag mongol ohin
Maaya Bold · 2016/01/30
unheer baharhaj bna
зөрүүд жаал · 2016/01/30
Энэ хүчтэй өрсөлдөгчийг ялна гэдэг үнэхээр агуу угаасаа манайхан арлын японыг бөхөөрөө ялж ирсэн чамаар бахархаж байна улам их амжилт!