Спорт машин сонирхогч залуус өнгөрсөн бямба гаригт “Мишээл экспо төв”-д чууллаа. Тэд Монголын спорт машин сонирхогчдын клубээс зохион байгуулж буй “UB auto tuning- 2013” шоунд оролцохоор ирсэн нь энэ аж.

Шоуны үеэр ниссан, eparco, сhevrolet, HKS , нonda, BMW M6, bmwx6, f430 болон монгол зохион бүтээгчийн ур ухаанаар бүтсэн Ironman 4х4 mgl загварын машиныг хурсан олонд сонирхуулахаар үзэсгэлэн гаргасан байв. Үзэсгэлэнд зочилсон хүмүүс таалагдсан машиныхаа хажууд зургаа авахуулж, хүүхдүүд “дүдү” машинд сууж цагийг хөгжилтэй өнгөрөөж байсан юм. Шоуны үеэр эмэгтэйчүүдийн дунд “Хэн нь хамгийн олон машины нэрийг мэдэх вэ” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд гурван бүсгүй оролцсон бөгөөд ялагч нь 10 ам.долларын эзэн болсон. Түүний дараа эрчүүдийн дунд тэмцээн зохион байгуулсан юм.

Энэ удаад оролцогчид машины дууг дууриалган дуугарах ёстой байв. Яг л машинаар давхиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх ёстой тэмцээний ялагч “Мандал даатгал”-ын гарын бэлгээр шагнуулсан. Мөн энэ үеэр залуус обудтай бүжиглэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм