Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэм гэдэг газраас VI-VIII  зуунд холбогдох Түрэг улсын язгууртных байж мэдэх эртний бунхан олдсон байна.

Уг бунханг Доктор, А.Очир, Л.Эрдэнэболд нар 2001 онд Булган аймгийн Баяннуур сумын нутгаас илрүүлж байсан түүхтэй.  Улмаар  2004 онд Дундад Азийн орнууд болон Шинжаан Уйгарт хадгалагдаж буй үүнтэй төстэй бунхнуудын талаар судалж, 2011 оноос бунханд археологийн малтлага хийсэн байна. Бунхнаас түүх соёлын үнэт 360 орчим олдвор гарган авсан бөгөөд Казахстаны Евроазийн их сургуулийн хоёр эрдэмтэн малтлагын ажилд оролцсон байна. Уг бунхан нь 42 м урт, 1,8 м өргөн бөгөөд 8 м гүнд, 4 өрхтэй үүдэвч, 2 хөмөг, гол бунхан гэсэн зохион байгуулалттай байсан аж. Булшнаас алтан эдлэл 134 гаруй, шавар эдлэл 117 гаруй, алтан зоос 41, мөнгө хүрэл болон бусад металлаар хийсэн зүйлс, модон эдлэл 30 гаруй олджээ. Эдгээр дунд алтан ээмэг, бөгж, бугуйвч, бумба, 4 шавраар хийсэн бунхан хамгаалагч, хөгжим тоглож буй шавар морьтой хүн, Византын үеийн урлалын шинж тэмдгийг хадгалсан Рүни, Латин бичигтэй алтан зооснууд зэрэг сонирхолтой олдворууд олон бий. Өнөөдөр тэдгээр үзмрэийг Хархорин дахь музей рүү шилжүүлсэн байна.  Харин хана болон зургийг байрнаас нь хөдөлгөх боломжгүй тул байгалийн ил музей байгуулахаар болсон билээ. Тэгвэл “1300 жилийн турш газрын хэвлийд хадгалагдахдаа чанараа алдаагүй олдворыг илрүүлсэн манай мэргэжлийн байгууллагынхан буруу хадгалсны улмаас бүх хана нь хээгэнд цохиулаад авах юмгүй болсон байна. Уг олдворыг Монголын төр өөрсдөө арчилж тордож чадахгүй гэдгээ мэдэгдэж цаашид япончууд юм уу хойд солонгосын талтай хамтран эзэмших замаар хамгаалаалууах талаар ярилцаж байна” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархсан бөгөөд энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодруулахад: Энэхүү олдворыг илэрсэн өдрөөс нь эхлэн хамгаалах бүх төрлийн арга хэмжээг Монголын соёлын өвийн төв хариуцан ажиллаж байгаа. Түүхэн дурсгалд тооцогдох энэ газрын гадна талаар нь хашаа татсан. Мөн  дээр нь түр сэндвичин байр барьсан байгаа. Одоо дурсгалд гадна үйлчлэлийг хязгаарлах, эрсдлийг бууруулах зорилгоор бэхжүүлэлт хийгдсэн. Дурсгалыг ил музей байдлаар ашиглана гэж төлөвлөөд Засгийн газрын үйл ажиллагаанд туссан байгаа.  Үүний дагуу энэ жилд дурсгалыг бэхжүүлэх, хэв дардас авах, хуулбар эх хийх, судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд судлаачдын байр, усны асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Харуул хамгаалалтын зардлыг орон нутгаас төсөвлөж байгаа.  Таны асуусан шиг гадаадууд эзэмших болон  хамтран хамгаалах талаар одоогоор яригдаагүй байна. Гадаадын судлаачид ирж үзсэн ч санад тавиагүй. Монгол улсын нутаг дэвсэгэрээс олдсон үзмэр болохоор гадаадууд хамтран малтсан ч тэдний биш манай улсын өмч байна. Хээгэнд цохиулсан зүйл байхгүй. Уурхайд, газар доор нуранги нураахгүйн тулд  модоор тулгуур хийдэг ш дээ.  Тэрэн шиг тулгуурыг  дурсгалт газар хийсэн байгаа.  Мод өөрөө чийгтээд мөөгтдөг.  Үүнийг л зурган дээр хаг үүссэн, эрсдэлтэй болсон гэж андуурсан байх.  Одоогоор ханын зураг зүгээр байгаа” гэж тайлбарласан юм.  

Дашрам дуулагахад бунхант оршуулагын байгууламжын ханын зургийг хуулж авах ажлын  санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээгүй шалтгаанаас  энэ ажил  төлөвлөсөн хугацаандаа эхлээгүй ажээ.   “Улаан хэрмийн шороон бумбагар” дурсгалын бунхны ханан дахь ханын зургийн хадгалалтын өнөөгийн байдалтай танилцах, цаашдын хамгаалалт сэргээн засварлалтын талаар зөвлөлдөх ажлаар Япон улсын Киот хотынСагаих сургуулийн профессор МасакиНака, Киото хотын түүх соёлын дурсгалын сэргээн засварлалтынСайшики Секкей компанийн захирал сэргээн засварлагч Ономүра, Китамүра Рой, тус төвийн  сэргээн засварлагч С.Чинзориг, Д.Нямдорж нар 2013 оны 06-р сарын 03-нд тус дурсгал дээр ажилласан байна.  Соёлын өвийн төвийн  мэргэжилтэнгүүд Киото хотын түүх соёлын дурсгалын сэргээн засварлалтын  Сайшики Секкей компанийн мэргэжилтэнгүүдтэй  хамтарч  ханын  зургийн хуулбарыг хийх туршилтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.  

Азийн соёлын талаарх иж бүрэн мэдээлэл өгөхүйц хар, улаан өнгөөр зурсан зураг бунхнаас олдсон нь дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээх хэмжээний олдвор бөгөөд өмнө нь ийм хэмжээний түүхийн томоохон олдвор Ази тивээс илэрч байгаагүй юм ажээ. Тиймээс НҮБ-ийн Соёлын өв буюу ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг манай улсын ССАЖЯ-аас санаачлаад байгаа бөгөөд эхний ээлжинд байгалийн ил музей байгуулахаар ажиллаж байгаа юм байна.  

 







































































А.Баярмаа