Дархан аварга Ж.Мөнхбат алтан хуримаа хийнэ
Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамиртайгаа алтан хуримаа хийхээр болжээ.
Тавин жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг хүүхдүүд нь Малайзад хийхээр шийдсэн байна. Цагаан сарын шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11- нд хүүхдүүд нь Малайз явж бэлтгэл ажлаа базаах бөгөөд дархан аварга гэргийн хамт хуримынхаа бал сарыг Зүүн Азийн орнуудад өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа бололтой. Хуримын гол зохион байгуулагч нь их аварга Хакухо М.Даваажаргал гэнэ шүү.