Сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг нэг хэсэг олгохгүй гэж шийдвэр гарсан. Харин нэлээдгүй шүүмжлдэлд өртсөний эцэст хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр олгохоор хууль баталсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс хүүхдийн мөнгө олгогдож эхэлж байгаа юм. Энэ тухай салбарын сайд С.Эрдэнэ сайдын цаг уулзалтаар мэдэгдэв.

Амьжиргааны түвшин харгалзахгүй ч заавал судалгаанд хамрагдсан байх шаардлагатай аж. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авах тооцоо байгаа гэнэ.