"Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд", "Нэг хоёрын гурав аа", "Учрал", "Хамтран амьдрагч", "Сүүлчийн шөнө", "Single Ladies" гээд дэлгэцийн бүтээлд тоглоод олны танил болсон.

Мөрөөдлийн театрын жүжигчин болж нэлээдгүй хэдэн тайзны бүтээлд тоглож бусдын овоон хараанд өртсөн жүжигчин бүсгүй маань анхны тайзаа орхин УДЭТ-ын жүжигчин болж өөрийн мөрөөдлийн дүрээ бүтээгээд байгаа.

14 настай Жульеттагийн дүрийг бүтээхэд ихээхэн гоолиг болох шаардлагатай болжээ. Тэрбээр гоолиг болсон нууцаа задаллаа. Нимбэг жимсийг усанд хийн уухын зэрэгцээ орон 19 цагаас хойш хүнд хоол иддэггүй гэнэ.

Харин тэрнээс өмнө хүссэн болгоноо зооглодог бөгөөд харин орой тахианы цээж махыг ногоон навчит ургамлуудтай холин, оливын тосонд ямарч давс, амтлагч хийлгүй хуурч иддэг байна. Мөн хоолны дэглэмээ дасгал хөдөлгөөнтэй хослуулахыг турахыг хүсч буй бүсгүйчүүддээ зөвлөв.
Д.Ана