Том хөлтэй бүсгүй
2013/02/19
Английн Ланчашире хотын оршин суугч 38 настай Мэнди Сэлларс баруун хөл нь хэтэрхий том хэмжээтэй болсноор эмч нараас тусламж хүсч байгаа юм.
Одоогоор энэ бүсгүйн баруун хөл нь 108 кг жинтэй болжээ. Тэрээр тун ховор тохиодог өвчин туссан аж. Төрөлхийн гажиг болох энэ өвчин анх төрөхөд нь мэдэгдэхгүй ч өдөр ирэх тусам арьс нь сунан яс нь томорсоор байдаг.
2009 оноос Мэндид өвчний анхны шинж тэмдэг нь илэрсэн аж. Харин 2010 оноос тэрээр хөлөндөө шарх авч, бохир оруулснаар үе мөч нь улам томрох болжээ. Ингэснээр зүүн хөлөө тайруулахад хүрчээ.
Түүний өвчин үүгээр дууссангүй өвчний халдвар нь баруун хөлөндөө оржээ. Одоо тэрээр эмчилгээ хийлгэн хөлний томролтоо зогсоох эм тариа хийлгэж байгаа ч олигтой үр дүн өгөхгүй байгаа учир эмч нараас тусламж хүрч байгаа юм.