08 сарын 21-ны өдрийн зурхай


                                                                                              Өдрийн өнгө


    Билгийн тооллын 15. Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрднийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, морь, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Хонины орд
Эрэлттэй өдөр. Сэтгэл хөдлөл хүчтэй өдөр. Бүх төрлийн харилцаанд сануулга, далд утга хамт оршиж байдаг. Өөрийн хөрөнгө өмчийн төлөө хэнтэй ч юу ч битгий хий. Хөндлөнгийн хүнд итгэх хэрэггүй. Агаарт байх нь сэтгэл сэргээнэ. Эрч хүч тогтворгүй байна. Яаралтай хэрэг гарч болзошгүй цаг шахуу байх болно. Дэлгүүр хэсэнгээ алх. Бизнес уулзалт тийм ч урагштай болохгүй. Мөнгө эсвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь бизнес тань сайнаар нөлөөлнө. Хайртай хүнтэйгээ хамт байх юм уу олон хүнтэй хөгжилд. Эв найрамдлынхаа тэнцвэрийг хадгал.
Үхрийн орд
    Сэтгэл сэргээх өдөр. Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил ярихад дипломат чанар таны сайн анд байна. Ажлын чухал ярилцлаганд оролцож байгаа хэн ч бай өөрсдийн сэтгэл татам цоглог байдлаа ашиглан өөрийн суурь, ур чадвар, өндөр боловсролтойгоо харуул. Болгоомжтой байж өөрт олдсон цаг хугацааг үр дүнтэй үр бүтээлтэй өнгөрөө. Өдөр хоногийг хий дэмий бүү өнгөрөөгөөрэй.  
Ихрийн орд
    Бишрүүлэн дагуулах өдөр. Таны алдартай болох гэсэн хүсэл өндөр байна. Тиймээс та хүмүүстэй нийцэрхүү байх хэрэгтэй. Биеийн эрч хүч дээд цэгтээ байх тул ихэнхийг тань шинэ спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл төлөвлөгөөнийхөө чөлөөт цагийн хуваарьт дасгал оруулахыг өдөөж өгнө. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь их амархан байна. Гэхдээ үд дундад хэлээ хазан дуугүй байх нь ухаалаг хэрэг болно. Ялангуяа эмэгтэй найз эсвэл бизнесийн болон дотны хамтрагч тань таны дургүйг хөдөлгөж байгаа бол. Гүнзгий амьсгаа аваад тэвчээртэйгээр дасгалаа хийвэл тань уйтгар гуниг хурдан алга болно.
Мэлхийн орд
    Бусдыг манлайлах, эрх мэдэл хүлээж авах эсэхдээ шийдвэр гаргахдаа санаа зовох хэрэггүй. Эргэн тойрондоо байгаа санаа зовоосон зүйлтэйгээ нүүр тулснаар өөртөө итгэлтэй болж өөрийгөө илүү ихээр хүндэтгэх болно. Жингээ хасахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга тул таалагддаг спортоо сонгон аваад найз нартайгаа хамт хичээллэж эхэл. Төлөвлөж байсан төдийгүй төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй.
Арслангийн орд
    Шударга өдөр. Амралтаа авч хойш тавьсан зарим нэг зүйлийг хийх цаг нь болжээ. Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барь. Таны түүнд өгөх бэлэг чинь заавал үнэтэй байх албагүй харин сэтгэлээсээ байх ёстой гэдгийг сана. Таны харилцааны мөчлөгт эртний танил чинь орж ирнэ. Таны шударга ёсны зарчмыг зөрчсөн хүмүүс тантай үл тохирох хүмүүс биш. Хоол хийх, кино түрээслэж үзэх гэх мэтээр чөлөөт цагаа өнгөрүүл. Сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаанд таатай байдал бий болно.
Охины орд
Түгшүүртэй өдөр. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд ийм зэргийн сорилтонд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал тэмцэл хурц байдалд хүрнэ. Хэрвээ ямар нэгэн асуудалд тайван амгалан хандвал үр дүн нь хялбар гарах болно. Асуудлыг сэтгэлдээ далд нуулгүй ил гарган хэлэлцээрэй. Гэвч зарим нэг будлиантай асуудлууд үүсч болзошгүй. Гэрийнхэнтэйгээ холбоотой асуудлыг зөөлөн дипломат аргаар зохицуулахыг одод зөвлөж байна.  
Жинлүүрийн орд
Холимог өдөр. Мөнгөний талаар дахин дахин бодоход хүргэсэн дотно харилцаа ажлын саналууд гарч ирнэ. Асуудлуудыг эсрэг талаас нь харснаар буруу сонголт хийхэд хүрч болзошгүй тул шийдвэр гаргахаас өмнө сайн бод. Эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох нь ердийнхөөс хэцүү байна. Бусдын сэтгэл хөдлөлийн асуудалд хөндий хандах, байдлыг муутгах гэж оролдох, асуудлыг цааш түлхэх гэсний хэрэггүй. Өнөөдрийг та өөрийн сонирхолдоо зарцуул. Шаардлагатай зүйлсэд зарцуулах мөнгөө аваад дэлгүүр хэсэхдээ мөнгөний картаа гэртээ орхи.  
Хилэнцийн орд
    Дайчин өдөр. Ихэнх хилэнцийхний хувьд энэ өдөр ямар нэг харилцаа тогтоох, хүссэн газар руугаа явах гээд зав муутай байна. Уулзалт хэлэлцээрүүдийг анхааралтай сонс. Учир нь тэндээс суралцах зүйл их байна. Хэнд юу хэлж байгаагаа цэгнэ. Ялангуяа санамсаргүй яриа үүсгэхдээ болгоомжтой бай. Өдрийн төгсгөлд хумсаа засуулах, хөлний массажинд орох нь гайхалтай эмчилгээ болно.
Нумын орд
Тайван өдөр. Зүүд зөн биелэшгүй хоосон мөрөөдөлдөө автах учраас өнөөдөр бол таны хувьд шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой өдөр биш. Хайртай хүнээ олох юмсан гэсэн хүсэл тань таныг өнөөдөр уйтгар гунигийн хавцал руу хөтлөн дагуулж болзошгүй. Тиймээс сэтгэлээ сэргээх ямар нэгэн юм хийж эхэл. Сонин унших ч юмуу ямар нэгэн юм бичих зэргээр аль болох өөрийгөө уйтгарт автахаас сэргийл. Хэрвээ тэгж л чадвал та шинэ хайр дурлалтайгаа ч хурдан учирч ажлын бүтээмжээ ч дээшлүүлж чадна.
Матарын орд
Өлзийтэй сайн өдөр. Бизнесийн салбарын матрууд өөрийн чадвараа ашиглан очихыг хүссэн газраа очиж том дүрд тоглох болно. Дээд зэргийн үйлчлүүлэгчтэйгээ хоолонд орж сайхан хандаарай. Энэ танд ашигтай гэрээ хэлцэл байгуулахад туслахыг зэрэгцээ одоо танд идэвхитэй байх цаг болсныг илэрхийлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ гадагш гарснаас сэтгэл догдлуулах бөгөөд хувийн амьдралыг тань бүгдэд ил болгоно.  Иймэрхүү явдлаас зайлсхийхийн тулд үргэлж хянуур болгоомжтой бай.  
Хумхын орд
Од эрхэс ивээлээ хайрласан өдөр. Хувиараа бизнес эрхлэгч хумхынхны хувьд бусад бизнес эрхлэгч нартай хамтран ажиллах нь үнэ болон бараа нийлүүлэх өдрөө урьдчилан тооцох боломж олгож болох юм. Энэ өдрийн таны уриа бол хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй. Орой унтахаасаа өмнө халуун ваннанд хэвтэн сайхан хэвтэх нь унтаж амрахын эхлэл болох болно.     
Загасны орд
    Хувийн амьдралдаа анхаарах өдөр. Өөрийнхөө нууцыг дэлгэж хэт их зүйл ярихгүй байхыг хичээ. Энэ үе бол бясалгал хийхэд их тохиромжтой үе бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож юу хүсэж мөрөөддгөө олж мэдэх болно. Гараж, дээврийн хөндий, агуулах эсвэл подвалиа цэвэрлэж илүү хэрэглэхээ больсон боловч аяндаа ашиглаж болохоор зүйлүүдийг зарах нь нэмэлт мөнгө олж болох зөв арга юм. Хийх ёстой бусад зүйлүүдийн чинь дунд зээл түрээсээ цагт нь төлөх бас орсон байх ёстой. Орой таатай өнгөрөх ба танд инээд хөөр авчрах жаргалтай мөчүүд тохиолдоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.