XVII жарны "Муур нүүрт" хэмээх гал бич жилийн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдтэй хамтарч бэлтгэв

 

Энэ жилийн шороон үхрийн зурлага

 

Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь бие эрхтэн махбодуудад дулдуйдан гал бич жилийн шороон үхрийг зураглавал:

 

-Цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна.

 

Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно. Амгалан жаргалантай.

 

Муу нүүрт хэмээх гал бичин жилд үр тариа чухаг болно.

Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?

 

Урвасан жилд хүнийг ямар хүлэлд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “Гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг “Ус”-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж ямар хүлэлд хүрнэ тэр нь хүний тухайн жилд суух суудал болно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хүллийн хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг.

 

Энэхүү зурхайд огторгуйн жил, хаврын тэргүүн сар, шинийн нэгний өдөр болон луу цагуудын хар нохойн амыг гарган тооцсон тул та дараахь хүснэгтэд бичсэний дагуу мөрөө гаргаж, шинэ жилийнхээ ажил амьдралыг эхэлнэ үү.

 

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө.

 

Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай

 

ГАЛ СУУДАЛ

 

Хойд зүгт гарч, урд зүгээc ирнэ. «Ум базар пад дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Шүдэнз зураад ус, цасаар унтраана.

 

ШОРОО СУУДАЛ

 

Баруун хойт зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. «Ум бадма дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Газарт модны үртэс цацаж, чулуу шороо хөдөлгөнө.

 

ТӨМӨР СУУДАЛ

 

Баруун урд зүгт гарч, баруун зүгээс ирнэ. «Ум радна дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэнэ. Төмрийн зүйл хаяна.

 

ОГТОРГУЙ СУУДАЛ

 

Зүүн хойд зүгт гарч, баруун хойд зүгээс ирнэ. «Ум пагма дагийни хум мама бизъяа сууха» тарнийг 7-21 удаа уншина. Агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөнө.

 

УС СУУДАЛ

 

Урд зүгт гарч, хойт зүгээс ирнэ. «Ум гарма дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Ус асгаж, дээгүүр нь алхана.

 

УУЛ СУУДАЛ

 

Баруун хойд зүгт гарч зүүн хойд зүгээс ирнэ. «Ум будда дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Уул руу модны үртэс цацаж, шороо, чулуу хөдөлгөнө.

 

МОД СУУДАЛ

 

Хойд зүгт гарч, зүүн зүгээс ирнэ. «Ум базар дагийни хум мама бизъяа суха»тарнийг 7-21 удаа уншина. Мод хугалж хаяна.

 

ХИЙ СУУДАЛ

 

Урд зүгт гарч, зүүн урд зүгээс ирнэ. «Ум базар пад дагийни хум мама бизъяа суха»тарнийг 7-21 удаа уншина. Цаас урж хийсгээд чулуу, шороо хөдөлгөнө.

 

ТА ЭНЭ ЖИЛД ЯМАР СУУДАЛД СУУСАН БЭ?