Стоколомын Монголчууд сар шинийн баяр тэмдэглэв
2016/02/09
Билгийн тооллын 17-р жарны Муу Нүүрт хэмээх Гал Бичин жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 6-нд Стокгольм хотын Blackebergshallen-д амжилттай болжээ.
Тус барилдаанд аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд нийлсэн нийт 22 бөх 2 хэсэгт хуваагдан тойргийн журмаар барилдаж хэсэг тус бүрээс хамгийн олон даваатай дөрвөн бөх шалгарсан аж. Ингээд цааш цолны эрэмбээр ам авч барилдсанаас түрүү үзүүр булаалдахаар Увс аймгийн Сагил сумын харьяат сумын заан Д. Алтангэрэл түрүүлж, Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын харьяат сумын заан Дамба үзүүрлэсэн ажээ.
Шөвгийн дөрөвт залуу бөх Б. Мөнхжаргал, Т. Алтангэрэл нар орсон байна. Мөн энэ жилийн уран барилдааны шагналын эзнээр залуу бөх Б. Мөнхтулга тодорчээ.
“Стокгольм 2016” Цагаан сарын барилдааны шагналыг ивээн тэтгэн хамтран ажилласан аж.
Гал бичин жилийн үндэсний бөхийн барилдааны ерөнхий зохион байгуулагчаар:
Швед дэх Монголчуудын үндэсний холбоо,
Бага залаа хайрхан Боржигон бөхийн дэвжээ,
Монгол улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулжээ.
Н.Ганаа
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
Зочин · 2016/02/09
nice