Д.Tөмөрхүлэг, M.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлэв
2016/02/13
Сар шинийн өмнө жүдо бөхийн Oлимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотноо болсон билээ. Тэгвэл энэхүү тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо нийт 17 жингээс чансаа гарахад Монголын гурван жүдоч жиндээ тэргүүллээ. Тодруулбал, эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Д.Сумъяа нар юм. Мөн эрэгтэй 60 кг-д Г.Болдбаатар гуравдугаар, 73 кг-д С.Ням-Очир 10, 90 кг-д Л.Отгонбаатар 11, эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа 7 байрт бичигдэж байна. Харин Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Парисын “Их дуулга”-ын аварга Г.Отгонцэцэг чансаагаа 16 хүртэл өсгөжээ.
zochin · 2016/02/13
bayar hurgie ta nar sain shu